Scroll Top
%d1%86%d0%b0%d1%81%d0%bd%d1%8b-%d0%b1%d0%b0%d1%8f%d1%80-%d1%8d%d1%80%d2%af%d2%af%d0%bb-%d0%b0%d0%b3%d0%b0%d0%b0%d1%80
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

Цасны баяр – Эрүүл Агаар

Цасны баяр – Эрүүл Агаар

Өвлийн улиралд агаарын чанар муудаж хорт утаа ихэсдэгээс улбаалан Улаанбаатар хотын оршин суугчид хүчилтөрөгчийн дутагдалд ихээхэн өртөж буй нь одоогийн томоохон асуудлын нэг болсон билээ.

Тийм учраас манай сургуулийн СӨУЗ нь “Эрүүл агаар – Эм” уриан дор цасны баярыг Улаанбаатар хотоос 40км-ийн зайд UB resort цанын баазад 2 сарын 10-ны өдөр нийт 150 хүүхэд 13 багшийн хүрээг хамран амжилттай зохион байгууллаа. Энэ ажлын хүрээнд сургуулийн хүүхдүүдийн дунд хөгжөөнт тоглоомууд зохиогдсон ба үүнд:

1. Уулын орой булаалдах тэмцээнд 11а анги:

2. Бөмбөгтэй сумо тэмцээний эрэгтэй төрөлд 8б ангийн сурагч Баттогтох:

 

эмэгтэй төрөлд 10а ангийн сурагч Номин-Эрдэнэ:

3. Хөгжөөнт буухиа тэмцээнд 12а ангийн хамт олон тус тус тэргүүлж, авахаалж самбаагаа сорилоо.

Бид нэг өдрийг цэвэр агаарт гарч цана чаргаар гулгаж, хөгжилтэй, дурсамж дүүрэн өнгөрүүллээ. СӨУЗ-ийн зохион байгуулсан ажилд идэвх санаачлагатай оролцсон нийт багш, сурагчиддаа СӨУЗ-ийн зүгээс талархал илэрхийлье.

Сэтгэгдэл үлдээх