Scroll Top
%d0%bc%d3%a9%d0%bd%d1%85%d0%b8%d0%b9%d0%bd-%d2%af%d1%81%d1%8d%d0%b3-%d1%85%d1%85%d0%ba-%d0%b8%d0%b9%d0%bd-%d1%85%d1%8d%d0%b2%d0%bb%d1%8d%d1%85-%d2%af%d0%b9%d0%bb%d0%b4%d0%b2%d1%8d%d1%80%d1%82%d1%8d
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

Мөнхийн үсэг ХХК-ийн хэвлэх үйлдвэртэй танилцлаа

Мөнхийн үсэг ХХК-ийн хэвлэх үйлдвэртэй танилцлаа

Хүүхэд бүрийг номыг үнэлдэг, номонд дуртай болгох зорилгоор “Номын анд” аяны хүрээнд 1-5 р ангийн сурагчид маань Мөнхийн үсэг ХХК-тай танилцлаа.

Мөнхийн үсэг ХХК-аас хэрэгжүүлж буй “Номтой нөхөрлөе” хөтөлбөрт хамрагдан идэвхтэй оролцлоо. Номыг хэрхэн хийдэг болохыг хүүхдүүд маань өөрсдийн нүдээр үзэж, хэвлэх үйлдвэрийн үйл явцтай танилцаж сэтгэгдэл өндөр байлаа.

Мөн “Аз хур” номын их дэлгүүрт зочлон үлгэр сонсож, илбийн үзүүлбэрийг сонирхож хөгжилтэй нэг өдрийг өнгөрүүллээ. Хүүхэд бүр өөрийн номын сантай болох зорилгоор номын сангаа баяжуулан өөрсдөө ном сонгон худалдан авалт хийлээ.

Ийм сайхан боломжийг хүүхдүүдэд маань олгосон Мөнхийн үсэг ХХК-ийн хамт олон болон менежер Болор-Эрдэнэдээ баярлалаа.

Сэтгэгдэл үлдээх

Privacy Preferences
When you visit our website, it may store information through your browser from specific services, usually in form of cookies. Here you can change your privacy preferences. Please note that blocking some types of cookies may impact your experience on our website and the services we offer.