НЭГДҮГЭЭР АНГИЙХНЫ ЭРДМИЙН БАЯР САЙХАН БОЛЛОО

НЭГДҮГЭЭР АНГИЙХНЫ ЭРДМИЙН БАЯР САЙХАН БОЛЛОО

Эх хэлээрээ уншиж бичиж сурсныхаа баярыг тэмдэглэн өнгөрүүлж байгаа энэ сургуулийн хамгийн өхөөрдөм, хамгийн бяцхан хүүхдүүддээ Эрдмийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Богинохон хугацаанд уншиж бичиж сурах амаргүй давааг өөрсдийнхөө хичээл зүтгэлээр даван туулсан нэгдүгээр ангийн бяцхан сурагчдаараа бид бахархахгүй байхын аргагүй билээ. Ийм цовоо сэргэлэн хүүхдүүд маань хэдхэн хоногийн өмнө аав ээж нартаа Тайлант уншилгаа толилуулж, тогтоосон шүлгээ өндөр дуугаар аялгуу хэмнэлтэйгээр уншиж олон хүний халуун алга ташилтаар урам авсан сайхан үйл ажиллагаа болж өнгөрсөн билээ. Үүний дараа Эрдмийн баяр-Шинэ жилийн тоглолтоо эцэг эх багш нартаа өргөн барьж байна. Өглөөний ургах нарнаар үдшийн бүрий хүртэл ар гэрээ умартан түмний хүүхдийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж буй багш БТА Ариунзул, БТА Нарантуяа, арга зүйч багш Нямсүрэн, тэргүүлэх багш Гантөгс нартаа талархал дэвшүүлье.

Эрдэм мэдлэгийн анхны гараанд хамтран ажилласан бид бүхэнд үргэлжийн урмын цагаан сэтгэлээр тусалж байдаг эцэг эхчүүддээ ч Эрдмийн баяр-Шинэ жилийн мэндийг өргөн барья.

Хэдхэн сарын дотор эх хэлнийхээ авиа зүйтэй танилцаж үеэр зөв шударга, утга төгөлдөр уншиж, зөв сайхан цэгцтэй цэвэр бичиж, тоо бодлогын нэмэх хасах хэмжигдэхүүний анхан шатны ухаанд амжилттай сайн суралцсан гээд олон зүйлийг сурчээ. Сурсан мэдсэн бүхнээ аав ээж, ангийн багш нартаа цоглог хэмнэлтэй аялгуундаа дуу хуур, шүлэг найраглал, тансаг сайхан бүхэн цогцлоосон сайхан тоглолтоо үзүүллээ. Энэхүү тоглолтыг өндөр төвшинд зохион байгуулсан сургалтын ерөнхий менежер Цэцэгээ, дуу хөгжмийн багш Энхтайван, бага ангийн менежер Цэвэлмаа нартаа нийт хүүхдүүдийн өмнөөс баярлаж талархсанаа илэрхийлье.

 

Сурлага, соёлч боловсон харьцаа, урлаг спортынхоо амжилтаар үе тэнгийхэндээ үлгэр дууриалал болж байгаа

                  1а ангийн сурагч Г.Энгүүн, Ө.Намбардулам
                  1б ангийн сурагч Б.Энхжин, Н. Эрхэмболд
                  1в ангийн сурагч Б.Хишигт, Б.Энхрий, Н.Тэргэл
                  1г ангийн сурагч Б.Ижилцэцэг, Т.Цовооболд нар “2016 оны Шилдэг сурагч” өргөмжлөл шагналаа гардан авлаа.
Хүүхдүүд та бүхэн минь сурсан мэдсэнээр баялаг
Сэтгэл дүүрэн итгэлтэй яваарай
Нүд дүүрэн инээмсэглэлтэйяваарай
Зүрх дүүрэн хайраар бялхаж яваарай
Сурсан мэдсэнээр цалгиж яваарай
Та бүхэнд шинэ оны мэнд хүргэе
Сайхан баярлаарай.

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.