Scroll Top
%d1%83%d1%80%d0%bc%d1%8b%d0%bd-%d2%af%d0%b3-facebook-challenge-%d0%b3-%d0%b0%d0%bc%d0%b6%d0%b8%d0%bb%d1%82%d1%82%d0%b0%d0%b9-%d0%b7%d0%be%d1%85%d0%b8%d0%be%d0%bd-%d1%8f%d0%b2%d1%83
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

“УРМЫН ҮГ” FACEBOOK CHALLENGE-г АМЖИЛТТАЙ ЗОХИОН ЯВУУЛЛАА

“УРМЫН ҮГ” FACEBOOK CHALLENGE-г АМЖИЛТТАЙ ЗОХИОН ЯВУУЛЛАА

Хүн гэдэг сэтгэлийн амьтан бөгөөд бусдын хэлсэн урмын үгээр тэжээгдэн сурч боловсорч, ажиллаж амьдардаг билээ. Тиймдээ ч бид урам зориг, эрч хүч өгөх урмын үгийг бие биедээ харамгүй хайрлаж байх ёстой.

“Эелдэг зөв харилцаа аян”-ныхаа хүрээнд “Бурмаар тэтгэхээр, урмаар тэтгэ” сэдэвт урмын үгийн цахим уралдааныг БУТ-ийн багш нар маань зохион байгууллаа.

Энэхүү үйл ажиллагаа маань 1000 гаруй хүний хандалттай явагдсан бөгөөд 6-12 –р ангийн сурагчид, багш, эцэг эхчүүдийн хүрээнд зохион байгуулагдаж, бие биедээ суралцах, ажиллаж хөдөлмөрлөх урам дэм, эрч хүчийг хайрлах, сурагчдын маань мэдээллийн орчин болсон цахим ертөнцөд эерэг мэдээлэл түгээх зорилгыг агуулж буй билээ.

Сурагчид, багш, эцэг эхчүүд маань бусдыг өөрчлөх, итгэл найдвар, сэтгэлийн дэм өгөх, хүсэл зорилго тэмүүллийг нь дэмжих тийм л чин сэтгэлийн үгсийг бие биедээ түгээж, бусдад урам хайрласан явдал нь энэхүү тэмцээний маань гол зорилгыг хангаж чадсан юм. Тэмцээний шалгуур ёсоор 7А ангийн сурагч Б. Мөнгөнсор ялагчаар тодорлоо.

Сэтгэгдэл үлдээх