Scroll Top
%d0%b1%d0%b8%d0%b4%d0%bd%d0%b8%d0%b9-%d0%b1%d0%b0%d1%85%d0%b0%d1%80%d1%85%d0%b0%d0%bb-%d1%81%d1%8d%d0%b4%d1%8d%d0%b2%d1%82-%d1%83%d1%83%d0%bb%d0%b7%d0%b0%d0%bb%d1%82-%d0%b1%d0%be%d0%bb%d0%bb%d0%be
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

“БИДНИЙ БАХАРХАЛ” СЭДЭВТ УУЛЗАЛТ БОЛЛОО

“БИДНИЙ БАХАРХАЛ” СЭДЭВТ УУЛЗАЛТ БОЛЛОО

”ASIAN WORLD FILM FESTIVAL 2016” наадмын “AUDIENCE AWARD” шагналт “ИТГЭЛ” киноны ерөнхий найруулагч, 7В ангийн сурагч Дөлгөөн-Эрдэнийн аав Б.Гарамханд болон олон сайхан киноны гол дүрийг бүтээсэн, Hollywood-д тоглосон анхны монгол жүжигчин хэмээх нэрээрээ ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээсэн жүжигчин Б.Амарсайхан нар Оюунлаг сургуулийн СӨУЗ-ийн хүсэлтээр хүрэлцэн ирж ахлах ангийн сурагчдад “БАХАРХАЛ” сэдвээр уулзалт ярилцлага хийлээ.

 

Хүүхдүүдэд маань эерэг сайхан бодол ухаарлыг хайрласан, хүн бүрт бахархал байдаг юм, тэрхүү бахархлыг өөртөө хэрхэн бий болгох түүний төлөө хувийн чадвараа хэрхэн хөглөж алс ирээдүйгээ харсан зорилгодоо хүрэхэд юуг анхаарах ёстойг ойлгуулсан, мэдрүүлсэн сонирхолтой уулзалт болов. Энэхүү уулзалт ярилцлага нь манай сурагч багш нарт сэтгэлийн сайхан таашаал хүн бүрт урам, итгэл найдвар, цаашид ажиллах эрч хүчийг бэлэглэсэн киноны ерөнхий найруулагч, гол дүрийн жүжигчинтэй хамт зургаа авхуулах, өөрийн сонирхсон асуултандаа хариулт авах зэргээр уулзалт өрнөлөө.

 

Жүжигчин Б.Амарсайхан илтгэлдээ БАХАРХАЛ гэдэг нь сурч мэдсэн зүйлээрээ, хийсэн бүтээсэн амжилтаараа, найз нөхдийнхөө өгөөмөр сайхан сэтгэлээр нь, аав ээжийнхээ ачлал их буянаар нь, төрж өссөн нутгаараа, өвөг дээдсийнхээ түүхээрээ, хоёр чавхдаст морин хуураараа, өөрийн туулж өнгөрүүлсэн амьдралын түүхээрээ би бахархдаг болохоо олон сайхан ишлэл баримтанд тулгуурлан ярьж байв. Үнэхээрийн ярьж хэлж байгаа зүйлийн логик утга, уран яруу сайхан үг хэллэг нь үнэхээрийн жүжигчин хүний чадвар нь илт харагдсан болохыг хүүхэд багшгүй гайхан бахархаж байлаа.

ИТГЭЛ” киноны ерөнхий найруулагч Б.Гарамханд хүүхэд багачуудад хандан өөрийн хувийн чадвар, сонирхолдоо хөтлөгдөн эрдэм боловсролоор өнгө оруулан, хичээнгүй зүтгэж ажиллаж чадвал та хүссэн хүсээгүй манлайлагч болон гарч ирдэг юм. Тиймээс одооноос эхлэн өөрийн бахархал өөрийн зорилго тэмүүллийг өөртөө бий болгоорой гэсэн захиасыг хэлж байв.

Сэтгэгдэл үлдээх