Scroll Top
%d0%bc%d0%b0%d0%bd%d0%b0%d0%b9-%d1%81%d1%83%d1%80%d0%b0%d0%b3%d1%87-%d0%b3-%d1%86%d0%be%d0%b3%d0%b7%d0%be%d0%bb%d0%bc%d0%b0%d0%b0-%d0%be%d0%bb%d0%be%d0%bd-%d1%83%d0%bb%d1%81%d1%8b%d0%bd-%d0%bd%d1%8d
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

МАНАЙ СУРАГЧ Г.ЦОГЗОЛМАА ОЛОН УЛСЫН НЭЭЛТТЭЙ ШАТРЫН ТЭМЦЭЭНД ОРОЛЦОЖ АМЖИЛТ ГАРГАЛАА

АНУ-ын Лос-Анжелес хотноо 2019.11.01-2019.11.03-ны өдрүүдэд зохиогдсон “Los Angeles Chess Open”-2019 олон улсын нээлттэй тэмцээнд Монгол улсаа, сургуулиа  төлөөлөн 10б ангийн сурагч Нанжидын Цогзолмаа “Гутгаар байр” эзэлсэн бахдам амжилтыг гаргалаа. Тус тэмцээнд Монголын Шатрын Холбооны Удирдах Зөвлөлийн гишүүн Г.Даваахүү, С.Ган-Од нараар ахлуулсан 10 тамирчид оролцож, 3 Алт, 2 Мөнгө, 1 хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр “Тэргүүн байр” эзэллээ.

Мөн 2019.07.29-2019.08.03-ны өдрүүдэд БНХАУ-д зохиогдсон “Hunan international” тэмцээнд оюун билиг, авхаалж самбаагаа дайчлан VI байр эзэлжээ.

Нанжидын Цогзолмаагийн амжилтаас дурдвал:

2016 онд Грек улсад зохиогдсон сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд “Дэд байр”, мөнгөн шагнал

2016 онд Улсын аварга шалгаруулах тэмцээнд “Хүрэл медаль”

2017 онд Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд “Шагналт байр”

2017 онд Улсын аварга шалгаруулах тэмцээнд “Хүрэл медаль”

2017 онд Улсын аварга шалгаруулах тэмцээнд түргэн болон түргэвчилсэн төрлөөр хошой “Алтан медаль”

2017 онд хотын аварга шалгаруулах тэмцээнд стандарт төрлөөр “Хотын аварга”

2017 онд сурагчдын Азийн аварга шалгаруулах тэмцээнд түргэн болон түргэвчилсэн төрөлд “Мөнгөн медаль”, “Хүрэл медаль”, стандарт төрөлд “Шагналт байр”

2018 онд Азийн Аварга шалгаруулах тэмцээнд “Шагналт байр”

2018 онд сурагчдын Азийн аварга шалгаруулах тэмцээнд хошой “Алтан медаль”, “Мөнгөн медаль”

2018 онд сурагчдын Азийн аварга шалгаруулах тэмцээнд “Фидемастер” цол

2018 онд Улсын аварга шалгаруулах тэмцээнд түргэн болон түргэвчилсэн төрлөөр хошой “Алтан медаль”

2018 онд залуучуудын Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн стандарт төрөлд “Шагналт байр”

2018 онд УАШШТ-д стандарт төрлөөр “Тусгай байр”

2018 онд хотын аварга шалгаруулах тэмцээнд стандарт төрлөөр “Дэд байр”

2018 онд насанд хүрэгчдийн ангилалд түргэвчилсэн төрлөөр “Тусгай байр”

Сэтгэгдэл үлдээх