Scroll Top
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

Ажил мэргэжлийн шилдгүүдийг 1500000 төгрөгөөр урамшууллаа.

АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ШИЛДГҮҮДИЙГ

1 500 000 ТӨГРӨГӨӨР УРАМШУУЛЛАА. 

         Сайн сургууль, шилдэг сургууль, сургалт сайтай сургууль байна гэдэг тэнд ажиллаж байгаа багш сурган хүмүүжүүлэгчдийн ажил мэргэжилдээ шилдэг нь байх, сурагчдаа амжилттай сайн сургах үзүүлэлт яалтгүй нэгэн голлох үнэлгээ болдог билээ. Тийм ч учраас бүх хүүхдийг ялгалгүй хайрлаж, халамжилж, суралцах, авьяасыг нь тэтгэн хөгжүүлэх, хувь хүний зан харилцаа багаар ажиллах чадвар гээд олон хүчин зүйлийг хүүхэд бүрээр тооцох гээд гаднаас нь багш мэргэжлийг харахад энгийн юм шиг хэрнээ дотроо гайхалтай ертөнц агуу их үүрэг хариуцлагын орон зай байдаг билээ. 

         Энэ бүхнийг ойлгон сүүлийн жилүүдэд хичээл сургалтынхаа чанар үр өгөөжийг өндөр түвшинд хүргэж, Элсэлтийн Ерөнхий шалгалтанд сурагчдаа амжилттай бэлтгэн дүүрэг хотын хэмжээнд гялалзсан амжилтуудыг үзүүлж байгаа биологийн багш Б.Оюун-Эрдэнэ, математикийн багш Н.Алтанчимэг нарыг сургуулийн захиргаанаас 2013-2014 оны хичээлийн жилийн ажил мэргэжлийн аварга багшаар шалгаруулан тус бүр 1500000 төгрөгөөр урамшуулан шагналаа. 

Байгууллагын ажил мэргэжлийн аваргаар шалгарсан багш нартаа ажлын өндөр амжилт хүсч танд болон танай гэр бүлд аз жаргал эрүүл энхийг хүсэн ерөөе.

Сэтгэгдэл үлдээх