Scroll Top
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

Сэтгэлийн хандиваа өргөн барилаа.

Сэтгэлийн хандиваа өргөн барилаа. 

 Тусч нинжин сэтгэл, өгөөмөр зан – хүн чанарыг тэтгэх үндсэн суурь шимт хөрс юм. Ийм сайхан сэтгэл бол зөөлөн, намуухан эрхэм чанар билээ.” Зүйрлэн хэлэх юм бол эхийн сэтгэл л гэсэн үг.

               Монголчууд ядарч зүдэрч зовсноо өрөвдөж, жаргал буяныг билэгдэн “жаргал зовлонгоо хуваалцах” хэмээн ёс зүйн гүн ухааны ундаргыг ч тодорхойлдог. Энэ нь ардын гүн ухааны торгон шүүлтүүрээр шүүгдэн тунгаагдаж, олон үе дамжин зөвхөн хэлэгдэн яригдах биш, хэвшүүлэн хэрэгжүүлж ирсэн ёс зүйн хэм хэмжээг тодорхойлогч хэллэг болон хөдөлшгүй тогтож бидний өнөөгийн амьдрал ахуйд дээдлэгдэн хүндлэгдэх ёс зүй хэм хэмжээ болон төлөвшиж байна. Хүн чанартай эрхэм хүн нь өрөвч, нинжин, тусархаг сэтгэлтэй байх нь маргашгүй үнэн бөлгөө.

               Ийм л сайхан сэтгэлийн уялгатай Оюунлаг сургуулийн сурагчид, багш сурган хүмүүжүүлэгчид, ажилтан ажиллагсад маань 4 хоногийн хугацаанд маш идэвхитэй оролцож өгөөмөр тусч сэтгэлийн өглөг гэж юу байдгийг мэдрүүлэн С.Темирлан Рейдээ 5 560 800 /Таван сая таван зуун жаран мянга найман зуун төгрөг/ төгрөгний хуримтлал үүсгэн тусалсанд сургуулийн захиргаа, эцэг эхийн төлөөлөл бид бүхэн баярласнаа та бүхэнд хүндэтгэлтэйгээр илэрхийлж байна.

Мөн М.Ширчинмаа багштай 5а ангийн хамт олон, Б.Ариунзул багштай 5в ангийн хамт олон хандивын аянг үнэхээрийн өндөр хэмжээнд сайн зохион байгуулж оролцуулсныг онцлон тэмдэглэе. 

               Хүнийг ядарсан зовсон үед нь хиргүй сайхан сэтгэлээр тусалсан буян улам бүр арвижин өгсөн хүндээ жаргалын гэгээ татуулан   ирдэг хорвоогийн сайхан бичигдээгүй жам ёсны улбаа байдаг билээ. Ийм л сайхан сэтгэлийн орчинд хүмүүжин төлөвшиж яваа тусархаг зөөлөн сэтгэлтэй хүүхдүүд та нартаа аз жаргалыг хүсье.

              Орчлонг харах нүдээ хайрлаж, хамгаалдагийнхаа адилаар орчлонд хүн болж төрсний утга учир болох тусархаг өрөвч нинжин өгөөмөр хүн чанараа хадгалж, хамгаалж, хайрлаж, нандигнаж дээдэлцгээе.

Сэтгэгдэл үлдээх

Privacy Preferences
When you visit our website, it may store information through your browser from specific services, usually in form of cookies. Here you can change your privacy preferences. Please note that blocking some types of cookies may impact your experience on our website and the services we offer.