Scroll Top
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

“НОМЫН АНД” аяны явцын тайлан

“НОМЫН АНД” аяны явцын тайлан

Өндөр ууланд шат шүү ном тань
Өргөн далайд сал шүү ном тань
Харанхуй мунхагт зул шүү ном тань
Бөглүү замд хүнс шүү ном тань
Бүгд газар хөтөч шүү ном тань
Ядрахын цагт үл орхих янаг шүү ном тань
Ямарч үед хулгайд үл автах эрдэнэ шүү ном тань

Тус аяны хүрээнд дараах ажлуудыг зохион байгуулаад байна.

ь  I – долоо хоног: Нийт суралцагчид уншвал зохих номтойгоо танилцаж, тэмдэглэл хөтөлж эхэлсэн бөгөөд 1-5-р ангийн сурагчид уншсан номынхоо хүрээнд зураг зуран анги ангидаа бүтээлийн үзэсгэлэнгээ гаргаж ангийн “Шилдэг зураач” сурагчдыг  шалгарууллаа.

ь  II – долоо хоног: 1-5-р ангийн суралцагчид “Үгийг өнгөөр урлахуй” сэдвийн хүрээнд ном зохион бүтээж, нийт багш сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүд, найз нөхдийнхөө өмнө бүтээлийн үзэсгэлэнгээ толилуулаад байна.

ь  III – 7 хоног: 7-8-р ангийн суралцагчид “Ертөнцийг харах цонхыг бүтээцгээе” сэдвийн дор уран сэтгэмжээр ном  зохион та бүхэнд толилуулахад бэлэн боллоо.

“Номын анд” аянд идэвхтэй оролцож, анги хамт олноороо манлайлж буй ангиудад талархал дэвшүүлье.

v  Оюун-Эрдэнэ багштай 7в анги

v  Алтанчимэг багштай 8б анги

v  Осоржамаа багштай 5в анги

v  Улаанхүү багштай 4б анги

v  Буянт багштай 2в анги

v  Эрдэнэцог багштай 1в анги

v   Янжинхорол багштай 1а анги

Мөн аяндаа идэвх зүтгэлтэй оролцож, манлайлагч болохоор хичээж буй ангиуддаа амжилт хүсье.

v  Чаминцэцэг багштай 7а анги

v  Доржпалам багштай 9а анги

v  Пагмасүрэн багштай 9б анги

“Эзэн хичээвэл заяа хичээдэг юм” шүү номын анд болохын төлөө илүү их мэрийгээрэй

v  Будцэцэг багштай 8а анги

v  Одончимэг багштай 4а анги

Сэтгэгдэл үлдээх