Scroll Top
%d1%8d%d0%b5%d0%bb%d0%b4%d1%8d%d0%b3-%d0%b7%d3%a9%d0%b2-%d1%85%d0%b0%d1%80%d0%b8%d0%bb%d1%86%d0%b0%d0%b0-%d0%b0%d1%8f%d0%bd%d1%8b-%d0%bc%d1%8d%d0%b4%d1%8d%d1%8d%d0%bb%d1%8d%d0%bb
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

“ЭЕЛДЭГ ЗӨВ ХАРИЛЦАА” аяны мэдээлэл

“Эелдэг зөв харилцаа аян”- ны  мэдээлэл

\2012.11.19-2012.12.03\

Эелдэг зөв харилцаа аяны хүрээнд 

–                Сурагчдад мэндлэх хүндлэх талархах ёсны талаар мэдээлэл өгөгдөж чөлөөт ярилцлага зохион байгуулагдлаа. Бүх анги болон багш нар идэвхтэй оролцлоо.

–                2012.11.20-нд тус сургууль дээр “Талархлын өдөр” зохиогдож талархлын хайрцгаар дамжуулан сурагчид өөрсдийн талархлаа илэрхийллээ. Уг ажилд Боргил багштай 2б анги, Осоржамаа багштай 5в анги, Чаминцэцэг багштай 7а ангиуд идэвхтэй сайн оролцлоо.

Харин Цэрэнчунт багштай 11а анги, Норовсүрэн багштай 10а анги, Мөнхжаргал багштай 10б анги, Пагамсүрэн багштай 9б анги, Доржпагам багштай 9а ангиуд идэвхгүй оролцлоо.

–                “Эелдэг зөгий бүлэг идэвхтэй ажиллаж сурагчдад мэндлэх болон эелдэг харилцааны талаар сурагчдад зааж сургаж өглөө.

–                Долоо хоног тутамд анги тус бүрийн харилцааг үнэлсэн үнэлгээг ангиудын “Зөгийн булан” самбарт нааж өгч байгаа байна. Энэхүү үзүүлэлтэд сурагчдын хувийн соёл, харилцаа, багш нараа хүндэтгэх болон аянд оролцож буй идэвхийг харгалзан үзсэн болно.

Аянд идэвхтэй оролцогч шилдэг ангиуд

   1а   1б   1в   2а   2б   2в   3а   3б   3в   4а   4б   4в   5а   5в   7а   7б   7в   8б

  “Эелдэг зөгий” бүлэг анги хамт олны болон багш нарын эелдэг харилцааны хэрэгжилтэд хяналт тавьж “Зөгийн найзууд”  болон “Зөгийн хатгуур” буланг ажиллуулж байна.

Аяны ололт амжилт

         Аяны хүрээнд сургуулийн хэмжээнд бүх багш, сурагчид, ажилчид хоорондоо эелдгээр мэндэлж хэвшлээ. Мөн сурагчид тогооч, үйлчлэгч, жижүүр нарт талархлаа илэрхийлдэг болсон төдийгүй тэдний ажлыг хүндэтгэх болсон нь мэдэгдэж байна. Ялангуяа бага ангийн сурагчид илүү сайн хэвшүүлж хүндэтгэл үзүүлдэг боллоо.

Анхаарах зүйлс

       Сурагчид нэг багштай өдөрт хэд хэдэн удаа давтан мэндлэх үзэгдэл байна. Үүнийг ангийн багш нар сурагчдад анхааруулж нэг хүнтэй нэг удаа мэндлэхэд болно гэдгийг сануулах нь зүйтэй.

 

Мэдээлэл

            2012.12.17-20 хугацаанд “Эелдэг зөв харилцаа” аяны хүрээнд доорх ажлууд зохиогдох тул анги удирдсан багш нар тус тусын холбогдох материалыг судлан  сурагчдад мэдээллийг хүргэнэ үү.

1- 3 анги  Зургийн уралдаан                         “Бидний  харилцаа”

4-5 анги    Талархлын ном  хийх                  “ Бид эелдэг харилцаанд суралцаж байна”

7-8 анги   Зохион бичлэгийн уралдаан       “ Эелдэг харилцаа ”

                9-11 анги  Илтгэлийн уралдаан                    “Хүмүүсийн харилцаа”

Сэтгэгдэл үлдээх