Scroll Top
%d0%b0%d0%bd%d0%b3%d0%bb%d0%b8-%d1%85%d1%8d%d0%bb%d0%bd%d0%b8%d0%b9-%d0%b1%d0%b0%d0%b3%d1%88-%d0%bd%d0%b0%d1%80%d1%8b%d0%bd-%d0%b7%d0%b0%d0%b0%d1%85-%d0%b0%d1%80%d0%b3%d1%8b%d0%b3-%d1%88%d0%b8%d0%bd
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

Англи хэлний багш нарын заах аргыг шинэ түвшинд гаргах шаталсан сургалт эхэллээ.

Англи хэлний багш нарын заах аргыг шинэ түвшинд гаргах шаталсан сургалт эхэллээ.

 

 

2012-2013 оны хичээлийн жилийн Англи хятад хэлний сургалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд

  • Бага ангийн сурагчдын ярианы чадварын түвшинг дээшлүүлэх зорилгоор 7 хоногт 2-3 удаа под группээр ярианы дадлага сургалт хийх хичээлийн бүрэн техникжсэн кабинетийг шинээр нээж ашиглалтанд орууллаа.
  • 1-2р ангийнханд зориулагдсан англи хэлний бичгүүдийг зохион хэвлүүлж сургалтандаа амжилттай ашиглаж байна. Мөн 3-11р ангийн сурах бичгүүдийг гадны улс орны шилмэл гэсэн хувилбарыг сонгон авч хэрэглүүлж байгаа болно.
  • Англи хэлний чадварлаг багш нарын шалгаруулалтыг хичээлийн жилийн турш тогтмол явуулж нэг багшид оногдох хүүхдийн тоог цөөрүүлэх, цагийн хангамжийг нэмэгдүүлэх бодлогыг баримталж байна.
  • Гадаад хэлний тэнхмийн багш нарын мэдээллийн технологийн сүүлийн үеийн ололт амжилтыг сургалтандаа хэрхэн ашиглах, сургалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх бүтээлч  ажилбаруудыг яаж зохион байгуулах, ярианы чадварыг сурагчдад ямар арга замаар хялбархан эзэмшүүлж болох талаар 3-н үе шаттай сургалтуудыг 2012-11-10-наас эхлэн хичээлийн жилийн туршид явуулахад бэлэн боллоо.

Гадаад хэлний тэнхмийн багш нартаа заах арга, ур чадварын талаар их зүйлийг сурч, сурсан мэдсэн зүйлээ сурагчдад аа амжилттай эзэмшүүлээрэй. 

Та бүхэнд бүхий л боломжийг бүрдүүлж өглөө. Одоо та бүхнээс бидний ажлын амжилт шалтгаалах болно.

Сургуулийн захиргаа

Сэтгэгдэл үлдээх