Scroll Top
%d0%b0%d0%bd%d1%85%d0%b0%d0%b0%d1%80%d1%83%d1%83%d0%bb%d0%b3%d0%b0
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

АНХААРУУЛГА

АНХААРУУЛГА

АНХААРУУЛГА

 

УЛААНБААТАР ХОТЫН ХЭМЖЭЭНД ГАХАЙН ХАВДАР, ШАР ӨВЧИН ИХЭД ТАРХАЖ БАЙГААТАЙ ХОЛБОГДУУЛАН ТУС СУРГУУЛИАС НИЙТ ЭЦЭГ ЭХЧҮҮД, БАГШ НАР, СУРАГЧДАД ХАНДАН ДАРААХ АНХААРУЛГЫГ СОНОРДУУЛЖ БАЙНА.

2012-09-18, 2011-10-24 -ний өдрүүдэд “ЦЭВЭР ОРЧИН ХХК” -аас гахайн хавдар болон шар өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 2 удаа ариутгал хийлгэлээ. Иймээс эцэг эхчүүд та бүхэн хүүхдүүддээ гараа угаах, нойтон сальфетка, гар ариутгагчийг тогтмол хэрэглэх боломжоор нь хангах мөн биеийн ерөнхий эсэргүүцлийг сайжруулах зорилгоор цэвэр агаарт гаргах, витаминжуулах, халуун аарц уулгах зэрэг арга хэмжээг авч байхыг сануулж байна.

АНГИ УДИРДСАН БАГШ НАРТ:

Завсарлагаа бүрээр цэвэр агаар оруулах, өдөрт 3 удаа агаарын ариутгалын бодисыг цацах, сурагчдад аа нойтон сальфетка, гар ариутгагчийг тогтмол хэрэглүүлж байхыг зөвлөж байна.

ГАХАЙН ХАВДАР ӨВЧНИЙ ТУХАЙ ТОВЧ ОЙЛГОЛТ:

Гахайн хавдар нь вирусын гаралтай агаар дуслын замаар дамжин халдварлаж,

булчирхайлаг эрхтнүүдийг сонгомолоор гэмтээдэг халдварт өвчин юм. Ихэвчлэн

4-16 насны хүүхдүүд өртөмхий байна.

Халдварын нууц үе:

Халдвар авсанаас хойш эмнэлзүйн анхны шинж тэмдэг  илрэх  хүртэлх  хугацааг

хэлэх бөгөөд гахай өвчний нууц үеийн хугацаа 12-25, дунджаар 21 хоног байна.

Нууц үедээ гадаад орчинд хамгийн их халдвартай байна.

Халдварын үед илрэх шинж тэмдэг: 

Гахай халдварын үед толгой өвдөх, 38-39 градус халуурах, хоолонд дургүй болох,

бие сулрах, юм зажлах,  залгихад  эрүүн  доор  хөндүүрлэх,  шүлс  багасаж,  ам

хуурайших,  чихний  ар  хонхор  шанаа  хацраар  хавдах,   гэдэс  базлах,  суулгах,

бөөлжих зэрэг шинж тэмдэг  илэрдэг.  Гахай  хавдараар  өвчилсөн  тохиолдолд

насан турш дархлаа тогтоно.

ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАХ ЗҮЙЛ:

  • Хэрэв гахай хавдарын сэжигтэй шинж тэмдэг илэрсэн тохиолдолд харьяа

өрхийн эмнэлэг, ХӨСҮТ-д хандах

  • Амны хөндий, хоолойгоо цэвэршүүлэх аргыг хэрэглэх
  • Өрөө тасалгаанд агааржуулалтыг 2 цаг тутамд 10 минутаас доошгүй

хугацаанд хийж, чийгтэй цэвэрлэгээг ариутгалын бодис ашиглан тогтмол хийх.

  • Витаминлаг хоол хүнс хэрэглэж дулаан хувцаслах, олон нийтийн газраар

сэлгүүцэхгүй байх.

  • Өвөрмөц урьдчилан сэргийлэлт: Улаанбурхан, Гахай хавдар, Улаануудын

эсрэг хавсарсан 3-т вакцинд /УГУ/ сайн дураар хамрагдах. Дэлгэрэнгүй

мэдээллийг ХӨСҮТ-ийн 11451798, 11455388 дугаарын утаснаас лавлах.

АМ, ХООЛОЙ ЗАЙЛАХ УУСМАЛЫГ БЭЛТГЭХ АРГА:

БЭЛТГЭХ УУСМАЛБЭЛТГЭХ АРГАЧЛАЛ
1Хоолны давсны 0,1%-ийн уусмал1 литр буцалсан усанд 10гр давс хийж найруулна. /Бэлтгэсэн даруйд зайлна. /
2Содын уусмал1 литр буцалсан усанд 10 гр сод хийж найруулна. /Бэлтгэсэн даруйд зайлна. /
3Царвангийн уусмал500 мл усанд царван хийж буцалгаад хандалж бэлтгэнэ.
4Сармис1 хумс сармисны 4-ны 1-ийг зажлуулж 20-30 минутын дараа амаа угаана.

 

ЭРҮҮЛ БИЕД САРУУЛ УХААН ОРШИНО.

Сэтгэгдэл үлдээх