Кенгуру -2015 олон улсын математикийн уралдаанд манай сурагчид амжилттай оролцлоо

Кенгуру -2015 олон улсын математикийн уралдаанд манай сурагчид амжилттай оролцлоо

Кенгуру-2015 математикийн уралдаанд сургуулиа төлөөлөн оролцсон сурагчдын шагналыг гардуулах ажиллагаа болж өнгөрлөө. Энэхүү нэр хүндтэй уралдаанд 3-11-р ангийн сурагчид оролцдог бөгөөд нийт сурагчдад зориулсан математикийг амьдралд хэрэглэх, оновчтой зөв шийдэл гаргах, онолын бус уйтгартай шинжлэх ухааны өгөгдлөөс зайлсхийсэн бодлогуудыг Кенгуру олимпиадыг зохион байгуулах олон улсын шүүгчид тавьдаг онцлогтой. Иймээс ч хүүхэд багачууд маш олноороо өргөн хүрээтэй оролцдог юм байна.

Оюунлаг сургуулиас оролцсон сурагчдаас алтан медаль-1 , мөнгөн медаль-4, хүрэл медаль-6, 2-р зэргийн диплом-16, 3-р зэргийн диплом -11 -г хүртсэн нь математикийн сургалтын үр өгөөж боломжийн төвшинд байгаагийн нэг илрэл гэж үзэж байна.

1-р байр алтан медаль диплом тусгай шагналаар –  Э.Билэгт – 10б анги

2-р байр мөнгөн медаль диплом тусгай шагналаар-

                                                3а ангийн сурагч  Тү.Төгөлдөр

                                                8б ангийн сурагч Энхнаран

                                                9б ангийн сурагч С.Дөлгөөн

                                                9а ангийн сурагч Г.Мөнхтүшиг

3-р байр хүрэл медаль диплом тусгай шагналаар-

                                                4а ангийн сурагч Тэргэл

                                                5в ангийн сурагч С.Бат-Эрдэнэ

                                                9б ангийн сурагч Ц.Золбоо

                                                10б ангийн сурагч Б.Буянзаяа

                                                10а ангийн сурагч Ч.Шинэхүчит

                                                6а ангийн сурагч Д.Халиун

Шагналт байр 2-р зэргийн диплом тусгай шагналаар-

                                                3б ангийн сурагч Е.Тэмүжин

                                                3а ангийн сурагч Б.Чингүүн

                                                4в ангийн сурагч О.Базаррагчаа

                                                4в ангийн сурагч Баттүшиг

                                                4а ангийн сурагч Л.Оюун

                                                4а ангийн сурагч Н.Мянганмэдмэд

                                                4 ангийн сурагч Б.Мичидмаа

                                                5б ангийн сурагч Н.Одонгоо

                                                5б ангийн сурагч У.Даваажаргал

                                                5б ангийн сурагч Д.Энхбилэг

                                                5б ангийн сурагч Б.Отгонбаяр

                                                9а ангийн сурагч Э.Энхжин

                                                6а ангийн сурагч С.Темирлан Рей

                                                10 а ангийн сурагч М.Чинсанаа

                                                10а ангийн сурагч Ж.Хулан

                                                10б ангийн сурагч Б.Цолмонбаяр

Шагналт байр 3-р зэргийн диплом тусгай шагналаар-

                                                3а ангийн сурагч О.Барсболд

                                                3в ангийн сурагч Б.Мандухай

                                                3а ангийн сурагч Ц.Цацрал

                                                4 ангийн сурагч Б.Хүсэлбаяр

                                                4в ангийн сурагч Б.Эрх-Од

                                                4 ангийн сурагч И.Энх-Оргил

                                                5б ангийн сурагч Хүслэнбилиг

                                                5б ангийн сурагч Агиймаа

                                                8б ангийн сурагч М.Номин-Эрдэнэ

                                                10б ангийн сурагч Ө.Уянга

                                                10а ангийн сурагч Б.Энх-Амгалан

1994 оны 6-р сард Кенгуру уралдааныг зохион байгуулагчид ерөнхий чуулганаараа европын 10 улсын төлөөлөлтэй “Kengourou sans frontieres” олон улсын холбоо байгуулагдан “Кенгуру” уралдааны сэдэв, бүх улс оронд явуулах өдөр, уралдааны хугацаа, бай шагнал гэсэн асуудлыг шийдвэрлэдэг билээ.

Энэ цагаас хойш “Кенгуру” уралдаанд оролцож байгаа орон, оролцогчийн тоо жил өсөн нэмэгдсээр байна. Кенгуру 2006,2007,2010 онуудад Монгол улсаа төлөөлөэ “Оюунлаг” сургуулийн сурагчид анх оролцож эхлээд Шилдэг багийн өргөмжлөлийг 2 удаа манай сургуулийн баг хүртэж байлаа.

Он Оролцсон орны тоо Тайлбар Оролцогчдын тоо
2009 46 Монгол улс албан ёсоор оролцов 5.571.560
2008 42 Оюунлаг,Эхлэл,Мон-турк, 1-р сургууль оролцсон 5.106.709
2007 36 Оюунлаг сургууль оролцсон 4.504.202
2006 36 Оюунлаг сургууль оролцсон 3.933.935

 

    Үүнээс хойш МУИС-н математикийн ухааны доктор Итгэлд багш маань Монгол улсад зохион байгуулах эрхийг авч өдгөө Монголын бүх хүүхэд багачууд оролцох үүд хаалга нээлттэй болжээ.

    Жил бүр уламжлал болон явагддаг “Кенгуру” олон улсын математикийн олимпиад өнгөрөгч хичээлийн жилийн хавар амжилттай зохион байгуулагдсан бөгөөд “Оюунлаг ” сургуулийн сурагчид өргөнөөр идэвхитэй оролцлоо.

     Кенгуру олимпиад нь:

1980-аад оны эхээр Австралийн математик, сурган хүмүүжүүлэгч Питэр Холлоран өөрийн орондоо нэгэн математикийн нэгэн тэмцээнийг зохион байгуулжээ.Энэ тэмцээний онцлог нь:

¾         Бодлогууд нь сонгох хэлбэрийн текстэн даалгаврууд

¾     Хариуг (Хүний оролцоо байхгүй) компьютерээр засдаг тул богино хугацаанд олон сурагчийн материалыг засдаг гэсэн 2 үзүүллэлтээрээ уламжлалт математикийн олимпиадаас өвөрмөц ялгаатай байв. Уг тэмцээнд жил бүр оролцох сурагчдын тоо нэмэгдсээр 1980-аад оны дунд үед 500.000 гаруй австрали сурагч оролцдог болсон байна. 1991 онд дээрх тэмцээний туршлага дээр тулгуурлан Францын математикч Андрей Деледик(Andre Deledicq), Пьерре Воудине (Pierre Boudine) нар Франц улсад зохион байгуулсан ба энэ үед 120000 сурагч оролцож байжээ. Тэд Австрали нөхөддөө хүндэтгэл үзүүлж уг тэмцээнийг “Кенгуру” уралдаан гэж нэрлэсэн байна.

    1993 оны 6-р сард Кенгуру уралдааны Францын зохион байгуулагчид Парис хотод “Европын орнуудын хүрээнд уулзалт” зохион байгуулжээ. Тус уулзалтанд 8 орон оролцсон байна. (Франц, Беларуь. Унгер, Нидерланд, Польш, Румын, Оросын холбооны улс, Испани)

     1994 оны 6-р сард ерөнхий чуулганаараа европын 10 улсын төлөөлөлтэй “Kengourou sans frontieres” олон улсын холбоо байгуулав. Энэ холбоо жил бүр хуралдаж “Кенгуру” уралдааны сэдэв, бүх улс оронд явуулах өдөр, уралдааны хугацаа, бай шагнал гэсэн асуудлын талаар хэлэлцэж байхаар шийджээ.

        Кенгуру уралдаан яагаад хурдан массыг хамарсны гол нууц нь юу байв?

¾     “Уйтгартай, хүнд шинжлэх ухаан”-ы чанд хэлбэрээс зайлсхийж , амьд агуулгатай, олон янзын өвөрмөц шийдлээр бодож болох бодлого тавигддаг.

¾     аль ч бодлогыг сурагч өөрийн хүчээ дайчилбал бодож чадна. Харин цагийн хязгаартай

¾     Сурагчид бодлого бодох явцад сэтгэлзүйн стресст орохгүй ба математикийг амьдралд хэрэглэж болно гэсэн урам зоригийг бадраадаг.

¾     Бүтээлч сэтгэхүйг хөгжүүлж, оновчтой зөв шийдвэр гаргах чадвар суулгах

¾     Масс сурагчдад зориулсан зэрэг үзүүлэлтүүд нууцын гол зангилаа болж байна гэж дэлхийн сурган хүмүүжүүлэгчид дүгнэсэн байна.

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.