Манай шатарчид аваргын цом хүртлээ

Манай шатарчид аваргын цом хүртлээ

             Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын 6-7, 8-9 насны бяцхан шатарчдын дунд сургууль бүрээ төлөөлөн 10 охид хөвгүүдээс бүрдсэн багууд оюун ухаанаа уралдуулсан , хурц дайчин тоглолт хийж аваргуудаа шалгарууллаа. Энэхүү Олон улсын монгол наадмын төвөөс ивээн тэтгэсэн “Оюуны оньсхон” шатрын хувийн тоглолт болон аварга баг шалгаруулах тэмцээнд Улаанбаатар, Их засаг,Оюунлаг, Оюуны оньс, Билгүүн номч, Кингс кидс зэрэг 10-аад багийн тамирчин сурагчид оролцсоноос Оюунлаг сургуулийн Б.Мандахнар, Л.Пүрэвдорж багш дасгалжуулагчтай баг нийт 12 медалиас 8 медалийг хүртсэн амжилтаар илт тасархай амжилт үзүүлэн түрүүллээ.  Тэмцээнд амжилттай оролсон сурагчдыг Алтан медаль-80 000 төгрөг, мөнгөн медаль 60 000 төгрөг, хүрэл медаль -40 000 төгрөг мөн диплом, оньсон тоглоом зэргээр шагнаж урамшуулсан болно.

6-7 насны ангилал эрэгтэй 2г анги Ч.Чинтүшиг-Алтан медаль

 

 

1б анги А.Хувьтөгөлдөр хүрэл медаль

 

 

6-7 насны ангилал эмэгтэй 1а анги Д.Юки-Мөнгөн медаль

 

 

2г анги Г.Эгшиглэн- хүрэл медаль

 

 

8-9 насны ангилал эрэгтэй 5в анги Ч.Чингүүн-алтан медаль

 

 

8-9 насны ангилал эмэгтэй 3а анги Б.Аминзаяа-Алтан медаль

 

 

5а анги Э.Энхсаран-мөнгөн медаль

 

 

4а анги Б.Хулан-Хүрэл медаль

 

2014-2015 оны хичээлийн жилд хүүхэд хөгжүүлэх ажлын хүрээнд явагдсан шатрын анхан болон дунд гүнзгийрүүлсэн шатны сургалтуудаа амжилттай явуулж багийнхаа амжилтаар хот дүүргийнхээ хэмжээнд шагналт болон дэд, тэргүүн байруудыг эзэлсэн амжилтуудыг үзүүлсэн оюун ухааны спортын баг тамирчиддаа баяр хүргэе

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.