BURTON ENGLISH ХӨТӨЛБӨРТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

 BURTON ENGLISH ХӨТӨЛБӨРТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА.

   Оюунлаг дунд сургуулийн хүүхэд багачуудын англи хэлний боловсролыг дэмжих зорилгоор АНУ-ын BURTON ENGLISH  хөтөлбөрийн Ceo  MICHAEL K.CLAWSON , Оюунлаг дунд сургуулийн ерөнхий захирал Д.Батсайхан нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

Энэхүү гэрээнд зааснаар  Монголд танилцуулагдах үеэс эхлэн туршилтын явцад идэвхитэй оролцож хамтран ажиллаж байсан  байдлыг харгалзан үзэж зөвхөн тус сургуулийн сурагчдад багасгасан тарифтай төлбөрөөр суралцах боломжийг олгохоор шийдвэрлэжээ.

          Тус хөтөлбөр нь англи хэлний дэлхийн  хамгийн анхны ухаалаг платформ бөгөөд заавар зөвлөмж бүгдийг монгол хэлээр үзэх боломжтой хүүхэд бүрийн төвшин ,сурах чадварт тохируулан хийгдсэн ,багшгүйгээр сурах  боломжийг бүрдүүлсэн өндөр  үзүүлэлттэй программ юм.

          Энэхүү программыг 2012-2013 оны хичээлийн жилд тус сургуульд монгол хэлнээс харьцах боломжгүй байх үед нь 4-р ангийн сурагчдын хүрээнд 3 сарын хугацаатайгаар  туршилтаар хичээллүүлэх явцад сурагчдын хэлний соносгол,дуудлага,үг тогтоолт,харилцан ярианы чадварууд болон бие даан суралцах чадвар илт дээшилж буй нь тогтоогдсон билээ.

Иймээс   манай сургуулийн зүгээс хүсэлт тавин уг хөтөлбөрийн хүрээнд сурагчдынхаа чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрөөх ,англ хэлний  чадвараа хөгжүүлэх боломжийг нэмэгдүүлэх үүднээс  АНУ-ын BURTON E  NGLISH  хөтөлбөрийг танилцуулж байна.   

 Энэхүү BURTON ENGLISH  хөтөлбөр нь ахмад Брутоны аргаар тоглоомын сонирхолтой хэлбэрээр шилдэг их сургуулиудын профессоруудын боловсруулсан чадварлаг программистуудын хамтын бүтээл.Та хичнээн үг цээжилсэн таны төвшинг харуулдаг ХР оноо хэд байгааг мөн суралцах явцынхаа бүхий л үр дүнг харж болно.Үүний зэрэгцээ хамт олны хувьд хариуцаж байгаа багш нь мэдээллийг давхар нэг дор хянах боломжтой.Үгсийн сан,дүрэм,соносох ,унших чадвар болон даалгавар хийлтйн төвшин бүрээр ХР оноо өгдөг.Иймээс хэлийг сурч байгаа сурагчдад өөрийгөө хуурах ,болж байна даа гэж аргацаах боломж олгодоггүй байна.

       Танаас шалтгаалах зүйл

  Өдөр бүр гэрийн даалгавраа хийхийн тулд 20-30 минут  гаргах

Англи үсэг холбож уншдаг байх

Компьютр ухаалаг гар утас зэрэг төхөөрөмжтэй байх.

Интернетэд орох боломжтой байх.

 

 ХЭРЭВ ТА ЭНЭ ХӨТӨЛБӨРӨӨР ХҮҮХДЭЭ СУРГАХЫГ ХҮСВЭЛ ОЮУНЛАГ СУРГУУЛИЙН ГАДААД ХЭЛНИЙ ТЭНХМИЙН ЭРХЛЭГЧТЭЙ ХОЛБОГДОНО УУ.

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.