Scroll Top
%d1%83%d1%80%d0%b0%d0%bd-%d0%b8%d0%bb%d1%82%d0%b3%d1%8d%d0%bb-%d0%bc%d1%8d%d1%82%d0%b3%d1%8d%d0%bb%d1%86%d1%8d%d1%8d%d0%bd%d0%b8%d0%b9-%d1%81%d1%83%d1%80%d0%b3%d1%83%d1%83%d0%bb%d0%b8%d0%b9%d0%bd
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

Уран илтгэл, мэтгэлцээний сургуулийн аварга шалгаруулах тэмцээн

Оюунлаг сургууль нь 2013 оноос эхлэн “СУРАГЧ ХӨГЖҮҮЛЭХ СУРГАЛТ ” буюу илтгэх урлаг, мэтгэлцээний чиглэлийн сургалт явагдаж эхэлсэн билээ. Энэхүү сургалтаар сурагчид манлайлагч хэрхэн болох, зорилгоо тодорхойлох чадвар, цагаа үр дүнтэй төлөвлөх, биеэ зөв зохистой авч явах, үр дүнтэй харилцаа үүсгэх, багаар ажиллах зэрэг чадварууд эзэмших бөгөөд хамгийн чухал нь бусдад өөрийн санал бодлоо чөлөөтэй, зөв  илэрхийлэхэд суралцах нь чухал юм. Тиймээс тус сургуулийн аварга шалгаруулах Уран илтгэл, Мэтгэлцээний тэмцээн 2014 оны 03 сарын 11 нд амжилттай болж өнгөрлөө. Тус тэмцээнд Оюунлаг сургуулийн 8-11 р ангийн 30 орчим сурагчид оролцож  шилдгүүдээ шалгарууллаа.

Шагналт байранд /Манлайлагч/ багийн мэтгэлцэгч 9 б ангийн сурагч Ч. Бэхбат, Н. Чингүн нар шалгарсан.

Мөн уран илтгэлийн тэмцээний ШИЛДЭГ 10 илтгэгчийн нэгээр

  8 б ангийн сурагч Ц. Энхзул

  8 б ангийн сурагч Э. Энх-эрдэнэ

 10 а ангийн сурагч Э. Бат-эрдэнэ

  8 а ангийн сурагч Э. Энхжин

  9 а ангийн сурагч М. Чинсанаа нар шалгарлаа.

Тэмцээнд оролцсон Оюунлаг сургуулийн Уран илтгэгч, мэтгэлцэгч сурагчиддаа улам их амжилт гаргахыг хүсэн ерөөе.

Сэтгэгдэл үлдээх