Математик гадаад хэл мэдээлэл зүйн гүнзгийрүүлсэн сургалттай “ОЮУНЛАГ” бүрэн дунд сургуулийн сурагчдын өөрийн удирдлагын “Дэм дэмэндээ” клубээс ахлах ангийн сурагчиддаа зориулан “СЭТГЭЛИЙН БЭЛЭГ” уулзалтыг зохион байгуулав.
Тус уулзалтанд ЭМШУИС-ийн IV ангийн оюутан Д. Долгион /2010 онд ЭЕШ-ыг амжилттай өгч Хими-800, Физик-800, Математик-800, Биологи-800/ оноо авсан туршлагаа сурагчидтай хуваалцав.
Мөн ШУТИС-ийн III ангийн оюутан Г. Баярсайхан /2011 онд ЭЕШ-ыг амжилттай өгч Газарзүй-800, Нийгэм-800/ оноо авсан туршлага, арга барилаа сурагчидтай ярилцав.
Тус уулзалтын төгсгөлд Дадлагажигч багш Д. Дөлгөөн сурагчдад “Мэргэжлээ зөв сонгох”-ын ач холбогдлын талаар лекц уншиж, ЭЕШ-нд амжилттай бэлтгэх талаар зөвөлгөө өгөв.
Сурагчиддаа амжилт хүсье. “Бодохгүйгээр шийдвэр гаргах нь харахгүйгээр зам гарахтай адил”
Сурагчдын өөрийн удирдлагын “Дэм дэмэндээ” клуб