“STUDENT RESEARCH-OYUNLAG SCHOOL” ТӨСЛИЙН БАГШ НАРТ ЗОРИУЛСАН СУРГАЛТ БОЛЛОО

“Оюунлаг”  сургууль нь энэ хичээлийн жилээс эхлэн “Genetic Test Mongolia” байгууллагатай хамтран хүүхэд нэг бүрийн төрөлхийн болон байгалийн үндсэн өгөгдөл шинж болох оюун ухаан, зан араншин, харилцааны онцлог, сэтгэлзүйн хэв шинж, үндсэн чадамжуудыг илрүүлэн сургалт хүмүүжлийнхээ үйл ажиллагаанд ухаалгаар хэрэглэж хэвшүүлэх үүднээс олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөж баталгаажсан генетикийн сорилыг авч дуусгалаа. Энэ удаагийн генетик сорилын үр дүнгийн материалуудын тайланг багш, тэнхим, сургуулийн бодлогын хүрээнд хэрхэн оновчтой ашиглах чиглэлээр болон сургалт хүмүүжлийн үйл ажиллагаанд бүтээлчээр ашиглах талаар  зөвлөмж сургалтыг “Genetic Test Mongolia” байгууллагын захирал Урангуа, Туяамаа нар 2019.11.06-ны өдөр манай сургуулийн багш нарт зохион байгууллаа. Сурган хүмүүжүүлэх болон сэтгэл судлалын олон сайхан үнэтэй зөвлөмж, үнэлгээний систем, гол үзүүлэлтүүдийн хоорондын уялдаа холбоо, цаашид сургалтад голлон анхаарч ажиллах зарим асуудлын  талаар зөвлөсөн  үнэтэй сайхан сургалтыг зохион явууллаа.

Сургалтын дараа багш нар маань санал бодлоо чөлөөтэй солилцож, хэлэлцүүлэг хийв.  Энэхүү сургалтын үр дүнг багш нар маань ажил үйлсдээ амжилттай тусгаж, сургалт хүмүүжлийн үйл ажиллагаандаа хэрхэн хэрэглэж, бүтээлчээр ашиглах тухай шинэлэг олон санааг олж авсан нь онцлог байлаа.

Энэ удаагийн сургалтаас оношилгооны олон арга техниктэй танилцаж, орчин үеийн сургалтад амин хэрэгцээтэй, шаардагдаж байгаа аргуудыг сурч мэдэж авсан сайхан сургалтыг зохион явуулсан “Genetic Test Mongolia” байгууллагын захирал Урангуа, Туяамаа нартаа баярласнаа илэрхийлж байна.

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.