Scroll Top
БЗД 18-р хороо, УБ хот Монгол улс

МАНАЙ СУРГУУЛИЙН БАХАРХАЛТ СУРАГЧ

0

МАНАЙ СУРГУУЛИЙН БАХАРХАЛТ СУРАГЧ

         Эрдэнэт үйлдвэрийн нэрэмжит XXIII дахь удаагийн усан сэлэлтийн өсвөр үе, идэрчүүдийн Улсын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн 2014.03,28-30 -ний хооронд зохион байгуулагдаж өнгөрлөө. Энэхүү тэмцээнд нийт 11 клубын 200 гаруй тамирчин өрсөлдсөнөөс манай сургуулийн 11б ангийн сурагч Баасандорж овогтой Амарболд нь 15-17 насны ангиллаас нийт 10 медаль хүртсэнээс АЛТАН медөль – 6, МӨНГӨН медаль – 4 хүртсэн өндөр амжилт үзүүллээ. Мөн 2014-09 сард болох  Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авсан. 

        Б.Амарболд нь 2009 онд “Star sword fish” клубд элсэн усан спортоор хичээллэж эхэлсэн бөгөөд энэхүү хугацаанд гаргасан амжилтуудаас нь: 

  • 2009 онд  Захирлын нэрэмжит тэмцээнээс- АЛТАН медаль 
  • 2010 онд: УАШТэмцээнээс – МӨНГӨН медаль 
  • 2010 онд Буриад Монголын хамтарсан нөхөрсөг тэмцээнээс – ХҮРЭЛ медаль 
  • 2011 онд Буриад Монголын хамтарсан нөхөрсөг тэмцээнээс – МӨНГӨН  медаль
  • 2011 ОНД  Захирлын нэрэмжит тэмцээнээс- ХҮРЭЛ медаль  – 2,  МӨНГӨН медаль – 2 
  • 2011 онд “Энгүй тал ” анхдугаар  цомын төлөөх тэмцээнээс  – ХҮРЭЛ медаль 
  • 2012 онд “Усчин залуус” нэрэмжит идэрчүүдийн аварга шалгаруулах тэмцээнээс – АЛТАН медаль 
  • 2012 онд “Энгүй тал – II ”  цомын төлөөх тэмцээнээс  – ХҮРЭЛ медаль – 2 
  • 2013 онд идэрчүүдийн УАШТэмцээнээс – ХҮРЭЛ медаль – 2 
  • 2013 онд МУССХ нэрэмжит усан сэлэлтийн тэмцээнээс –  МӨНГӨН медаль -1, ХҮРЭЛ медаль
  • 2013 онд Зүүн Азийн 6-р их наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцож ирсэн. 

Leave a comment