УРЛАГИЙН НААДАМ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

Жил  бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Оюунлаг эгшиглэн” урлагийн наадам 2019.11.07-2019.11.08-ны өдрүүдэд амжилттай боллоо. Сурагчдын соёл, урлаг, уран сайхан болон гоо зүйн мэдрэмж, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх зорилго дор зохион явууллаа.

Урлагийн 5 төрлөөр авьяас чадвараа сорьж шилдгүүдээ шалгарууллаа. II-III анги МААЗ-ын үлгэр домог, IV-V анги талархал, хүндэтгэл, VI-VIII анги найз нөхөрлөл, IX-XI анги хүний тусч сайхан сэтгэлийг илэрхийлсэн сэдвийн хүрээнд 20-30 минутын хугацаанд урлагийн тоглолтоо зохиомжлон үзүүлж байсан нь онцлог юм.

Хүүхэд бүрийн авьяас, оролцоог хангаж, тайзны засалт, зохиомж, дүрдээ хувирч буй байдал, хувцаслалт гээд үнэхээр бахдам сайхан байлаа. Ангийн багшийн болоод эцэг эхийн оролцоо, дэмжлэг сайн байгаа нь бахархууштай.

Ангилал тус бүрийн шилдгүүдийг та бүхэндээ танилцуулж байна.

II-III ангийн ангилалд:

Г.Ганжаргал багштай 2г анги: “Тэргүүн байр”, шилжин явах цом

А.Нямсүрэн  багштай 2в анги: “Дэд байр”

Г.Золзаяа багштай 3в анги: “Гутгаар байр”

IV-V ангийн ангилалд:

Б.Гантөгс багштай 4б анги: “Тэргүүн байр”, шилжин явах цом

А.Энхжаргал багштай 4в анги: “Дэд байр”

Э.Маралмаа багштай 5г анги: “Гутгаар байр”

VI-VIII ангийн ангилалд:

Э.Дэлгэрмаа багштай 7б анги: “Тэргүүн байр”, шилжин явах цом

Х.Чимэдлхам багштай 7а анги: “Дэд байр”

Б.Даваасүрэн багштай 8а анги: “Гутгаар байр”

IX-XI ангийн ангилалд:

Ж.Хандармаа багштай 10а анги: “Тэргүүн байр”, шилжин явах цом

Ж.Цагаанчулуун  багштай 11б анги: “Дэд байр”

Б.Содном багштай 9в анги: “Гутгаар байр” тус тус эзэллээ.

Мөн ангилал тус бүрийн шилдэг сурагчдыг шалгарууллаа.

II-III ангийн ангилалд:

Гоцлол дууны төрөлд 3а ангийн сурагч Е.Маралгоо “Авьяаслаг сурагч” алтан медаль

Хөгжмийн төрөлд 2г ангийн сурагч У.Хан-Оргил “Авьяаслаг сурагч” алтан медаль

IV-V ангийн ангилалд:

Уран уншлагын төрөлд 5б ангийн сурагч Г.Тэнүүн-Эрдэнэ “Авьяаслаг сурагч” алтан медаль

Бүжгийн төрөлд 4в ангийн сурагч М.Цэлмүүн “Авьяаслаг сурагч” алтан медаль

VI-VIII ангийн ангилалд:

Уран уншлагын төрөлд 7б ангийн сурагч П.Нарангарав “Авьяаслаг сурагч” алтан медаль

Гоцлол дууны төрөлд 8а ангийн сурагч Т.Мөнхжин “Авьяаслаг сурагч” алтан медаль

IX-XI ангийн ангилалд:

Хөгжмийн төрөлд 9б ангийн сурагч Сансар “Авьяаслаг сурагч” алтан медаль

Бүжгийн төрөлд 9в ангийн сурагч Мишээл “Авьяаслаг сурагч” алтан медалийн эзэд боллоо.

Урлагийн наадамд анги хамт олноо идэвхтэй оролцуулсан анги удирдсан багш нартаа болон сурагчдыг дэмжиж тусалсан эцэг эхчүүдэд баярлаж талархсанаа илэрхийлье.

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.