АНГЛИ ХЭЛНИЙ ОЛИМПИАДЫН ШАГНАЛЫН 60%-ИЙГ ОЮУНЛАГИЙНХАН ХҮРТЛЭЭ
Англи хэл судалж эзэмших нийгмийн хэрэгцээ, хувь хүмүүсийн сонирхол өндөр болсонтой уялдуулан хүүхэд залуучуудын англи хэлний мэдлэгийг сорих зорилгоор “Оном” сургууль нь өөрийн нэрэмжит англи хэлний олимпиадыг 2 дахь жилдээ уламжлал болгон Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын 2-12-р ангийн сурагчдын дунд зохион байгуулж явуулав.
Өдгөө дэлхийн 60 гаруй орны төрийн нэгдүгээр хэл, зургаан тэрбум хүний гуравны нэг нь өдөр тутмын амьдралдаа англи хэлийг ашиглаж байна гэдэг зүгээр ч нэг хэрэглээ биш гэдгийг нотолно. Иймээс ч англ хэлийг хоёр дахь хэлээ болгон судалж байгаа Оюунлагийн сурагчид энэхүү олимпиадад амжилт арвинтай оролцжээ.
Тус олимпиадад амжилттай оролцож шагнал хүртсэн сурагчид шавь нартаа Англи хэлийг шамдан сургаж байгаа багш Орхонжаргал Халиун Оюутцэцэн Отгонжаргал Дэчинжид Баасандорж нарт талархал илэрхийлье.