БАЙГАЛИЙН УХААНЫ ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

БАЙГАЛИЙН УХААНЫ ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

2016.11.25-нд Нийслэлийн хэмжээний ерөнхий боловсролын сургуулиудын дунд Улаанбаатар ЭМПАТИ төвөөс зохион байгуулсан Байгалийн ухааны төрөлжсөн олимпиадад Оюунлагийн 10-12-р ангийн сурагчид амжилттай оролцлоо.Тус олимпиад нь хими,биологи,физикийн хичээл гэсэн ангиллаар явагдаж

Физик ангилалд 12-р анги Н.Эрхэс алтан медаль тэргүүн байр
                            11-р анги Ц.Золбоо алтан медаль тэргүүн байр
                            11-з анги С.Дөлгөөн мөнгөн медаль дэд байр
                            11-р анги Э.Энхжин хүрэл медаль гуравдугаар байрыг
Хими ангилалд  11-р анги Энхжин хүрэл медаль гуравдугаар байр
Биологи ангилалд 11-р анги Дөлгөөн хүрэл медаль гуравдугаар байр
                            11-р анги Э.Энхжин хүрэл медаль гуравдугаар байр
                            12-р анги Төмөр-Очир хүрэл медаль гуравдугаар байр
                            12-р анги Билэгт хүрэл медаль гуравдугаар байрыг тус тус эзэлжээ.

Оюунлагийн ахлах ангийн сурагчид маань энэ хичээлийн жил эхэлснээс хойш саяхан нийслэлийн хэмжээнд зохиогдсон Ардын багш Ү.Маамын нэрэмжит математикийн олимпиадын аварга багаар, Өсвөрийн зохион бүтээгчдийн сургуулиас зохион байгуулсан математикийн уралдаанд багаараа дэд байрыг, Шинэ зуун сургуулийн математикийн олимпиадаас 12 медаль, химийн олимпиадаас 4, англихэлний олимпиадаас 5 медаль, 1-р сургуулийн нэрэмжит нийгмийн ухааны олимпиадаас сурагч Ж.Хулан мөнгөн медалийг хүртээд байна.

Энэ бүхэн нь дунд ахлах ангийн сургалтын чанар үр өгөөж сүүлийн жилүүдэд огцом сайжирч чадварлаг багшлах боловсон хүчний бүрэлдэхүүнтэй болж,сургалтын орчин нөхцөл дидактик хэрэглэгдэхүүнээр бүрэн хангагдаж байгаатай холбоотой гэж сургуулийн захиргаа үзэж байна.Мөн ахлах ангийн сурагчид маань тус сургуулийн анхны 1-р ангийн элсэгчид багш сурган хүмүүжүүлэгчид бидний бүтээгдэхүүн гэдгээрээ бахархдаг билээ.Та бүхэн маань хичээл сурлагадаа улам шамдан өөрсдийн хүсч сонирхсон мэргэжлээрээ суралцаж чадварлаг хүмүүс болохын ерөөл өргөе.

science зурган илэрцүүд

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.