Scroll Top
steam-%d1%81%d1%83%d1%80%d0%b3%d0%b0%d0%bb%d1%82%d1%8b%d0%bd-%d1%85%d3%a9%d1%82%d3%a9%d0%bb%d0%b1%d3%a9%d1%80-%d1%85%d1%8d%d1%80%d1%8d%d0%b3%d0%b6%d0%b8%d0%b6-%d1%8d%d1%85%d1%8d
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

“STEAM” сургалтын хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

“STEAM” сургалтын хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

Шинжлэх ухааны нээлт, мэдлэгийн хүрээ бүхэн нь математик элементүүдийн тооцоолол дээр, инженерийн байгууламж шийдэл дээр биежиж, улмаар өнгө дүрслэл, дизайны урлагийн, уран сайхны сэтгэмжээр, байгаль экологийн соёлоор, хүн нийгмийн энэрэнгүй ёс зүйгээр дамжин бүтээл болон практикт хэрэглэгддэг. Энэхүү цогцолбор санааны үндсэн дээр дунд сургуулийн сурагчдын физик техникийн авьяасыг дэмжих зорилгоор боловсрол хөгжсөн улс оронуудад хэрэгжиж буй “STEAM” сургалтын шинэ технологийг манай Оюунлаг сургуулийнхан 6-11-р ангийн сургалтадаа оруулж эхэллээ. “STEAM гэдэг нь Шинжлэх ухаан-Технологи-Инженерчлэл-Урлаг дизайн-Математик тооцоолол” гэсэн утгыг агуулдаг болно.

Тийм ч учраас ОЮУНЛАГ-ийн сурагчид математикийн элэмэнт бүхий тооцоолол дээр суурилсан инженерийн болон урлагийн мэдлэгээр биежүүлсэн шинжлэх ухаан технологийг сургалтын процесс дахь явцад ул суурьтай цогц чадамжийг эзэмших боломжийг бид сурагчиддаа бүрдүүлж өгч байна.

Хүүхдүүд та бүхэн олон улсын шинэ стандартаар тоноглогдсон “STEAM” сургалтын шинэ танхимдаа тавтай морил.

Хүүхдүүд та бүхэнд Мэдээллийн технологи-Электроникийн багш: Б.Хас-Очир, мөн Физик-Электроникийн багш: Б.Ариунбаатар нар олон улсын STEAM сургалтыг удирдан явуулах болсоныг сонордуулъя.

Ирээдүйн ямар ч ажил мэргэжлийг эзэмшихэд мэдээллийн технологи, электроникийн суурь мэдлэг хамгийн чухал хүчин зүйлийн нэг билээ.

Хүүхдүүд та бүхэнд сурлагын өндөр амжилтыг хүсье.

Сэтгэгдэл үлдээх