2016 оны 11 сарын 18-ны өдөр Өсвөрийн залуу зохион бүтээгчдийн лобартори сургуулиас нийслэлийн ерөнхий боловсролын 50 гаруй сургуулийн 7-12-р ангийн сурагчдын дунд 5 хүүхдийн бүрэлдэхүүнтэй багийн математикийн түргэн бодолтын олимпиадыг зохион байгуулж явуулснаас Оюунлаг сургуулийн баг тамирчид нийлбэр дүнгээрээ дэд байрыг эзэлжээ.
Уг уралдаан нь математик геометрын хичээлийн үндсэн агуулгаас гадна гүнзгийрүүлсэн хөтөлбөрийн зарим агуулгыг тусган оруулсан богино хугацаанд багийн гишүүн бүрийн жигд оролцооны чадварыг үнэлэх зорилготой байв.
Математикч сурагчид болон тус олимпиадуудад шавь нараа амжилттай бэлтгэн оролцуулсан багш нартаа ажлын өндөр амжилтыг хүсье.