Scroll Top
%d0%b1%d1%8f%d1%86%d1%85%d0%b0%d0%bd-%d0%b7%d1%83%d1%80%d0%b0%d0%b0%d1%87%d0%b8%d0%b4-%d0%bc%d0%b0%d0%b0%d0%bd%d1%8c-%d0%b0%d0%bc%d0%b6%d0%b8%d0%bb%d1%82-%d0%b0%d1%80%d0%b2%d0%b8%d0%bd-%d0%b1%d0%b0
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

БЯЦХАН ЗУРААЧИД МААНЬ АМЖИЛТ АРВИН БАЙНА

БЯЦХАН ЗУРААЧИД МААНЬ АМЖИЛТ АРВИН БАЙНА

Ерөнхий боловсролын дунд сургуулиудад үздэг хичээлүүдийн хөтөлбөрийн 25-34% орчмыг дуу хөгжим,зураг технологи,биеийн тамирын хичээлүүд эзэлдэг нь хүүхэд бүрийг өв тэгш боловсролтой болгон хүмүүжүүлэх тэдний гоо зүйн мэдрэмжийг дэмжихэд үнэтэй хувь нэмэр болдог билээ.Тийм ч учраас зөвхөн хичээл сургалт гэхээс гадна дүрслэх урлагийн авьяасыг дэмжих тэдний дүрслэх урлах орон зай,өнгө будгийн зохицол дизайн урлагийн мэдрэмжийг хөгжүүлэхэд голлон анхаарч урлахуйн дадалд сургах чиглэлээр зураг урлалын багш Сандуйгийн удирдсан “ОЮУНЛАГ БИЙР” дугуйлангийн сурагчид амжилт арвинтай байна.

Зөвхөн энэ хичээлийн жил эхэлсээр Нийслэл хот байгуулагдсаны 377 жилийн ойг угтсан “Миний мөрөөдлийн хот аз жаргалтай Улаанбаатар” гар зургийн уралдаан“ -д 70 гаруй сургуулийн 1-12-р ангийн 1856 уран бүтээлч сурагчид оролцсоноос Оюунлаг сургуулийн 2-р ангийн сурагч Маралмаа тусгай байр,сурагч Цэлмэг тусгай байр,4-р ангийн сурагч Бүжинлхам 3-р байр эзэлж өргөмжлөл медаль хүртлээ.

Нийслэлийн 40 гаруй сургуулийн 1-12-р ангийн сурагчид оролцсон Алтан гадас одонт Ц.Шаалайхүүгийн нэрэмжит 5-р олимпиадад 1000 орчим сурагч оролцож өгсөн сэдвийн дагуу богино хугацаанд уран бүтээл хийх уралдаанд манай сурагчид үнэхээрийн бахдам амжилтыг үзүүллээ.Сурагчид маань цаас харандаа баллуур,усан болон тосон будагтайгаа орж өгөгдсөн нууцлагдсан сэдвийн дагуу өөрсдийн бодол оюунаа төвлөрүүлэн өөрсдийн санаагаа дүрслэх урлагийн яруу сайхан хэлэмжээр цаасан дээрээ буулган зурж түүнийгээ тайлбарлан тусгай шүүгчдийн багаар үнэлүүлж байв. Сайн багш гэдэг дүрслэх урлагийн нарийн чадварыг эзэмшүүлэхээс гадна хүүхдийн өөрийнх нь унаган сэтгэлгээг хэрхэн хөгжүүлж болдгийг сурагчдын уран бүтээлээс харж болно.

Бяцхан зураач хүүхдүүддээ цаашдын уран бүтээлийн онгод хийморь нь үргэлжид бадран бялхаж явахыг хүсэн ерөөгөөд Оюунлаг сургуулийн нийт багш сурагчид удирдлагуудын зүгээс баярлаж талархсанаа илэрхийлж байна.

Сэтгэгдэл үлдээх