Scroll Top
%d0%be%d1%8e%d1%83%d0%bd%d0%bb%d0%b0%d0%b3%d0%b8%d0%b9%d0%bd-%d1%88%d0%b0%d1%82%d0%b0%d1%80%d1%87%d0%b8%d0%b4-%d0%be%d0%b4%d1%82%d0%be%d0%b9-%d0%b1%d0%b0%d0%b9%d0%bd%d0%b0
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

ОЮУНЛАГИЙН ШАТАРЧИД ОДТОЙ БАЙНА

ОЮУНЛАГИЙН ШАТАРЧИД ОДТОЙ БАЙНА

Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Их нүүдэл-2016” тэмцээний хоёрдугаар шат Баянзүрх дүүргийн багийн аварга шалгаруулах тэмцээн 2016.10.16-нд амжилттай явагдаж өнгөрлөө.Энэхүү тэмцээнээс эхний хоёр баг нь нийслэлийн аварга шалгаруулах “Их нүүдэл “-д оролцох эрхээ авах ёстой билээ.

      Багийн нэгдсэн дүнгээр
            1-р байрыг 33-р сургууль
            2-р байрыг Оюунлаг сургууль
            3-р байрыг 84-р сургууль
            4-р байрыг Шинэ Монгол сургуулиуд эзэлсэн байна.

Оюунлаг сургуулийн шатрын спортын мастер Мандахнар,спортын дэд мастер Чинбат дасгалжуулагчтай 1-12-р ангийн эрэгтэй эмэгтэй 24 сурагчидтай баг маань

            1-р өрөгт 44-р сургуулийг 13:11-ээр хожсон
            2-р өрөгт 102-р сургуулийг 20:4-өөр хожсон
            3-р өрөгт 53-р сургуулийг 16:8-аар хожсон
            21-р сургуулийг 18,5:5,5-аар хожсон
            5-р өрөгт 33-р сургуулийг 11:13-аар хожигдсон /Нийслэлийн аварга баг/
            6-р өрөгт 84-р сургуулийг 15:9-өөр хожиж нийт 5 оноотойгоор 2-р байр өргөмжлөл мөнгөн шагнал,мөнгөн медалийг энгэртээ зүүжээ.Энэхүү амжилтыг нь үнэлэн баг тамирчдадаа амжилт хүсч хүүхэд бүрт сургуулийн захиргаанаас гарын бэлэг гардуулав.

      Багийн бүрэлдэхүүнд:

Н.Тэргэл, Б.Энхжин, Э.Гүнбилэг, Ц.Цэлмэг, А.Эрхэм, Д.Юки, Ч.Чинтүшиг, Г.Эгшиглэн, Ц.Цогтбилгүүн, М.Мөнхжин, О.Амаржаргал, Б.Мичидмаа, Ч.Чингүүн, Н.Цогзолмаа, С.Ган-Эрдэнэ , Б.Урангүнж, Ц.Хан-Эрдэнэ, М.Чинхүсэл, Б.Зоригт, О.Сарнай, Д.Энхсайхан, Т.Халиун, Н.Эрдэмсүрэн, Э.Энхжин

Эцэг эх бүхэн өөрийн хүүхдээ ухаантай болоосой гэж хүсдэг.Ухаалаг,аливаа зүйлийн учир шалтгааныг мэдэх үнэлж цэгнэх чадвартай,асуудлыг шийдвэрлэж сурах тийм бололцоог хүн төрөлхтөний олж нээсэн энэхүү хиймэл оюун ухааны тоглоом шатар л шийдвэрлэхэд онцгой ач холбогдолтой билээ.Тиймээс ээж аавууд үр хүүхдийнхээ оюун ухаанд хөрөнгө оруулалт хийийг хүсвэл заавал шатар зааж өгөх хэрэгтэй. Хүүхдүүд та нар ч ангидаа болон гэртээ шатар тоглож мэдэхгүй нэгэндээ зааж,хамтран тоглож байхыг уриалж байна.

Та бүхэнд хүн төрөлхтөний гйхамшигт оюун ухааны дээд шатрын спортоор улам сайн хичээллэж өөрсдийн тоглолтын ур чадвараа улам бүр хурцлан ирлэж амжилтын дээдийг хүсэн ерөөе.

Сэтгэгдэл үлдээх