Scroll Top
%d0%be%d1%8e%d1%83%d0%bd%d0%bb%d0%b0%d0%b3%d0%b8%d0%b9%d0%bd-%d0%b1%d0%b0%d0%b3%d1%88-%d0%bd%d0%b0%d1%80-%d3%a9%d0%bc%d3%a9%d0%b7%d0%be-%d0%bd%d1%8b-%d0%be%d1%80%d0%b4%d0%be%d1%81-%d1%85%d0%be%d1%82
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

ОЮУНЛАГИЙН БАГШ НАР ӨМӨЗО-НЫ ОРДОС ХОТНОО…

ӨМӨЗО-ны Боловсролын Газрын дарга, Эзэн хороо хошууны сургуулиудын захирлуудын урилгаар манай сургуулийн гүйцэтгэх захирал Б.Уянзориг,  мэргэжил тус бүрээр 8 багш нар 2019.10.25-2019.11.01-ны өдрүүдэд 3 сургууль, 2 цэцэрлэгээр зочлон, туршлага судлаад ирлээ. МХУЗ-ын багш Х.Чимэдлхам, математикийн багш Н.Алтанчимэг, англи хэлний багш Г.Оюундалай нар бага болон дунд, ахлах ангиудад хичээл зааж, өөрийн туршлагаа түгээн дэлгэрүүллээ. Мөн Х.Чимэдлхам багш ӨМӨЗО-ны монгол хэл, бичгийн багш нартай хамтран хичээл бэлтгэж, хэлэлцүүлэг хийв.

Өвөрмонгол хошуудын ард түмэн маань эзэн богд Чингис хаанаа дээдлэн хүндэтгэхээс гадна Монголчууд бидний ховордоод байгаа зочломтгой, найрсаг, дуу хууртай, элгэмсэг ийм л сайхан зан заншлыг үзүүлж харуулсанд маш их талархаж байна.  Мөн 2020-2021 оны хичээлийн жилээс эхлэн тус хошууны орчин үеийн шийдэлтэй  дунд сургуультай хамтран ажиллах “Хамтын ажиллагааны гэрээ” болон “Сурагч солилцоо”, монгол хэл, бичиг, хятад хэлний сургалтыг төгөлдөржүүлэх талаар гэрээ байгууллаа.

Аяны замд арвин туршлага, агуу түүхээр аялсан дурсамж дүүрэн өдрүүд байлаа.

Сэтгэгдэл үлдээх

Privacy Preferences
When you visit our website, it may store information through your browser from specific services, usually in form of cookies. Here you can change your privacy preferences. Please note that blocking some types of cookies may impact your experience on our website and the services we offer.