БАТИДА ТЕАТРЫН УРАН БҮТЭЭЛЧИД МАНАЙ СУРГУУЛЬД…

“Батида” театр нь Данийн Вант Улсын маш өвөрмөц, хөгжимлөг театр бөгөөд энэ хичээлийн жилээс эхлэн манай сургуультай хамтран ажиллаж буй “Creative Bamboo” байгууллага болон гүйцэтгэх захирал Б.Уянзоригийн урилгаар өнөөдөр буюу 2019 оны 10 сарын 24-ний өдөр II  ангийн 120 гаруй сурагчдад “The smallest story in the world”, “Spaghetti”, “Solo for two”  сонирхолтой жүжгүүдийг тоглолоо.

“Батида” театрын жүжиг бүр нь амьд хөгжимтэй. Театрын жүжигчид нь мэргэжлийн хөгжимчид гэдгээрээ бусдаас ялгагдах хамгийн том давуу тал юм. Зөвхөн улсдаа төдийгүй олон улсын 46 орноор уригдан тоглож, жүжиг бүр нь өөрийн гэсэн хэв маяг, илэрхийлэл, зохиомж, жүжгийн онцлогоо хадгалж чаддаг дэлхийд танигдсан театрыг урьсанд туйлын их баяртай байна.

Бидний сурч боловсрох, танин мэдэх, хийж бүтээх бүхий л хөгжих боломжийг гайхалтайгаар бүрдүүлж байдаг сургуулийн удирдлагууддаа баярласан талархсанаа илэрхийлье.

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.