2020-2021 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛ АМЖИЛТТАЙ ЭХЭЛЛЭЭ.

2020-2021 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛ АМЖИЛТТАЙ ЭХЭЛЛЭЭ.

Өнөөдөр “Оюунлаг” сургуулийн маань эрдмийн их өргөөнд хүүхэд багачуудын инээд хөөрөөр дүүрэн, дуу хөгжмийн аялгуу цалгисан сэтгэл тэнийм сайхан өдөр боллоо. Урт удаан хугацааны хорио цээрийн дараа ангийнхнаа хүлээсэн сургуулийн бяцхан жаал, ижилдэн дассан найз нөхөд, саруулхан гэгээлэг анги танхим, оюунлаг багш нараа хүүхэд багачууд маань санасан биз ээ.

Короновируст халдвараас урьдчилан сэргийлэх бүхий л нөөц боломжийг сургууль болон анги танхимд бий болгож, хичээл сургалтаа эхлүүллээ.  Хүүхэд бүрийг хичээл сургалтын үед зүүх нүүрний хаалтаар хангаж, анги бүрт гар ариутгагч байршууллаа. Хүүхдүүд маань үдийн хоолонд орохдоо гараа угааж, ариутгаж, амаа уусмалаар зайлж, сургуулийн эмчийн хэлсэн зөвлөмжийг сайтар баримталж байлаа.

Мөн үүнээс гадна анги удирдсан багш нар сургуулийн эмчтэй хамтран олон нийтийн газраар явахгүй, олон нийтийн унаагаар зорчихгүй байх талаар танилцууллаа.

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.