“ААВ ЭЭЖ-АМЬДРАЛЫН БАГШ” ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО.

Хүүхдээ мэдлэг боловсролтой, амжилттай хүн болгож хүмүүжүүлэхийн тулд аав ээжүүд багш нартайгаа харилцаж хамтран ажиллах нь юу юунаас илүү чухал зүйл билээ.

Түмний хүүхдийн төлөө хоёргүй сэтгэлээр эзэмшсэн мэргэжлийнхээ ур чадварыг зориулан зүтгэж яваа “БАГШ” хэмээх эрхэм хүний нэг өдрийн ажлынх нь жаргал зовлон, хүнд хүчир хөдөлмөрийг нь бага ч болов аав ээжүүдэд танин мэдүүлэх, улмаар хүүхдийнхээ төлөө өөрсдөө зааж сургах үйлсэд дэмжлэг үзүүлэх, багштайгаа ойлголцож, ажил үйлсэд нь дэм болох, нэгэн зорилгын төлөө сэтгэл нийлэн хамтран ажиллахад түлхэц болох “Аав ээж-Амьдралын багш” өдөрлөгийг сургуулийн захиргаа болон СӨУЗ-ийн чиглүүлэгч багш Ш.Оюунбилэг болон гишүүд маш амжилттай зохион байгууллаа.

Энэхүү өдөрлөгөөр аав ээжүүд маань сургууль боловсролын хөтөлбөрт багахан тусгагдсан зарим нэгэн шинэлэг санаанууд, өөрийн эзэмшсэн ур чадвараа хүүхдүүдэд сургаж танин мэдүүлье гэсэн хүслээр I-XII ангийн бүх бүлэгт 70 цагийн хичээл сургалтыг хөтлөн явууллаа. Хичээлүүдийг дурдвал:

Сандалтай иог

Байгальд ээлтэй амьдрах ухаан

Ирээдүйн газрын зураг

Санхүүгийн боловсрол

Мэргэжил сонголт

Амны хөндийн эрүүл мэнд

Нүдний эрүүл ахуй

Хэрхэн EQ-ээ хөгжүүлэх вэ?

Хувийн санхүүгээ хэрхэн зохицуулах вэ?

Өглөөний цай уухын ач холбогдол

Эрүүл амьдралын хэв маяг

Өнөөдрийн өдөрлөгт цаг зав гарган хүрэлцэн ирсэн та бүхэндээ баярласан талархсанаа илэрхийлье.

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.