“УХААЛАГ АРИУТГАЛЫН ХААЛГА”-УУДЫГ СУУРИЛУУЛЛАА

Ковид19 халдварын эрсдлийн үед Оюунлаг сургуулийн маань багш нар Microsoft Office 365 албан ёсны эрхээ А1-ийг А3 статустай болгон өргөтгөж онлайн сургалтуудаа Teams програм,сургуулийн аппликэйшнь платформ талбараа ашиглан 4 мянга гаруй хичээл сургалтын контентыг бэлтгэн хүргэж хичээлээ амжилттай явуулж байна.
Мөн үүний зэрэгцээ өвчин зовлон багасч хорио цээрийн дэглэм цуцлагдах үед анги танхмийн өдөр тутмын хичээл сургалт хэвийн төвшинд явуулах нөхцөл боломжийг бүрдүүлэх үүднээс “УХААЛАГ АРИУТГАЛЫН ХААЛГА”-уудыг сургуулийн дотоод вистульд шинээр суурилууллаа. Эхний хаалга нь хлормин ариутгал хэт ягаан туяаны ариутгагчтай, нөгөө нь азоны хий хэт ягаан туяаны ариутгагч хаалга юм. Ариутгалын хаалга нь 2000 гаруй хүнийг өдөрт ариутгах бодисын нөөцтэй, хүний дулааны мэдрэгч, болон царай унших төхөөрөмж,гар ариутгагч ,хэт ягаан туяаны озон,хлормины ариутгагчтай.
Сургууль руу нэвтрэх хаалга нь багш сурагчийн царай таних, QR кодоор таних,халуун хэмжиж зөвшөөрөгдсөн тохиолдолд нэвтрэх эрх өгөхөөс гадна цагийн бүртгэл, хүүхдийн ирсэн явсан мэдээллүүд эцэг эхэд сургуулийн аппликэйшнээр дамжин мэдээлэл нь очих ухаалаг постыг өмнөх улиралд суурилуулж хэвийн ажиллагаанд бүрэн шилжсэн билээ. Энэ бүхэн нь сургуулийн орчин дахь багш сурагчдын эрүүл мэнд,үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангахад зориулсан технологийн шийдлүүд юм.

© 2021 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.