СУРГУУЛИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН БОЛЛОО

Сурагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, сагсан бөмбөгийн спортыг сурталчлан таниулах, тоглолтын техник ур чадварыг сайжруулах зорилго дор 2019.03.16-ны өдөр дунд анги /VI-VIII/, ахлах анги /IX-XII/ ангийн ангилалд эрэгтэй, эмэгтэй багийн төрлөөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Сагсан бөмбөгийн спорт нь тухайн хүнээс хурд хүч, авхаалж самбааг шаардахаас гадна баг хамт олны нэгдэл хамгаас чухал байдаг билээ. Нийт 30 багийн 180 гаруй сурагчид өрсөлдсөнөөс баг хамт олноо нэгэн зорилго дор эвлэлдэн нэгдэж, тоглолтын техник ур чадвар, хурд хүч, авхаалж самбаагаараа бусдаас шилдэг байж амжилт гаргасан баг хамт олноо танилцуулж байна. Тэмцээнийг амжилттай зохион явуулсан багш нартаа баярласнаа илэрхийлье. Дунд ангийн ангилалд: /Эрэгтэй/ “Тэргүүн байр”- Алтанчимэг багштай 8а анги “Дэд байр”- Содном багштай 8в анги “Гутгаар байр”- Мөнхтэмүүлэн багштай 7б анги Дунд ангийн ангилалд: /Эмэгтэй/ “Тэргүүн байр”- Содном багштай 8в анги “Дэд байр”- Цэрэнчунт багштай 8б анги “Гутгаар байр”- Мөнхтэмүүлэн багштай 7б анги Ахлах ангийн ангилалд: /Эрэгтэй/ “Тэргүүн байр”- Цэнгэл багштай 12а анги “Дэд байр”- Сувддарь багштай 9в анги “Гутгаар байр”- Оюун-Эрдэнэ багштай 10а анги Ахлах ангийн ангилалд: /Эмэгтэй/ “Тэргүүн байр”- Цэнгэл багштай 12а анги “Дэд байр”- Дэлгэрмаа багштай 10б анги “Гутгаар байр”- Хандармаа багштай 9а анги тус тус шилдгээр тодорлоо. Багийн нийлбэр дүнгээр Б.Содном багштай 8в ангийн хамт олон “ШИЛЖИН ЯВАХ ЦОМ”-ын эзэд боллоо. Тэмцээнд багаа удирдан чиглүүлж , өөрийн техник ур чавдар, авхаалж самбаа, хурд хүчээрээ онцгойрон “ШИЛДЭГ ТОГЛОГЧ”-оор шалгарсан сурагчдадаа халуун баяр хүргэе. Дунд ангийн шилдэг эмэгтэй тоглогчоор 8б ангийн сурагч Мөнхцацрал Шилдэг эрэгтэй тоглогчоор 8а ангийн сурагч Чингүүн Ахлах ангийн шилдэг эмэгтэй тоглогчоор 12а ангийн сурагч Энхнаран Шилдэг эрэгтэй тоглогчоор 12а ангийн сурагч Төгөлдөр нар тус тус шалгарлаа.

Сурагчдынхаа цаашдын спортын амжилтад өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.