Scroll Top
%d0%be%d1%8e%d1%83%d0%bd%d0%bb%d0%b0%d0%b3%d0%b8%d0%b9%d0%bd%d1%85%d0%b0%d0%bd-%d1%85%d0%b8%d1%87%d1%8d%d1%8d%d0%bb-%d1%81%d1%83%d1%80%d0%b3%d0%b0%d0%bb%d1%82%d1%8b%d0%bd-%d0%ba%d0%be%d0%bd%d1%82-3
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

ОЮУНЛАГИЙНХАН ХИЧЭЭЛ СУРГАЛТЫН КОНТЕНТУУДАА ТАНИЛЦУУЛЖ БАЙНА – 3

2019-2021 оны хичээлийн жилүүдэд Оюунлаг сургуулиас цахим сургалтын 4000 гаруй контентийг бэлтгэн сурагчдадаа хүргэсээр байна. Энэ хугацаанд олон сургууль, багш сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүдийн зүгээс цахим хичээлийг үзэх талаар ирж буй хүсэлт, саналуудыг хүндэтгэн үзэж нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хичээл сургалтын өгөдлийн сангаас түүвэрлэн та бүхэнд цувралаар толилуулж эхэллээ. Мэдээллийн технологийн сүүлийн үеийн техник,технологи,программ хангамж,сургалтын агуулга ,аргазүйн шинэчлэлийн оюуны энэ их хөрөнгө оруулалтыг БОЛОВСРОЛ-ын салбарт оруулахын төлөө хичээн зүтгэж буй Оюунлаг сургуулийнхаа багш нарын хамт олонд талархал илэрхийлье. Шинэ цаг үеийн эрэлт шаардлагад нийцсэн БАГШ байна гэдэг АВЬЯАС ЧАДВАРЫН АСУУДАЛ гэхээсээ илүүтэй ,хувь хүний ХАНДЛАГА ХҮЧИН ЧАРМАЙЛТ-ын асуудал шүү дээ. ХАНДЛАГА маань зөв чигтэй ХҮЧИН ЧАРМАЙЛТ тогтмол байна гэдэг АМЖИЛТ-нд хүрэхийн үндэс нь болно. АМЖИЛТ-нд хүрье гэвэл хамтарч ажиллаж чаддаг ЭВ ЭЕ-ийн нэгдэл өөрсдөдөө байгаа БОЛОМЖ-уудаа хэр үр бүтээлтэй ашигласнаас л шалтгаалдаг.Оюунлаг сургуулийнхаа багшсурган хүмүүжүүлэгчиддээ амжилт хүсье.

СУРГАЛТЫН АЛБА



Сэтгэгдэл үлдээх