Scroll Top
%d1%86%d0%b0%d1%85%d0%b8%d0%bc-%d1%8f%d1%80%d0%b8%d0%bb%d1%86%d0%bb%d0%b0%d0%b3%d1%8b%d0%bd-%d0%b7%d0%b0%d0%b0%d0%b2%d0%b0%d1%80
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

Цахим ярилцлагын заавар

ЦАХИМ ЯРИЛЦЛАГА
БШУЯ-ын сайдын 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн А/200 тоот тушаалыг үндэслэн “Зургаан настай хүүхдээс аливаа шалгалт, сорил авахгүй байх” шийдвэрийн дагуу 2021-2022 оны хичээлийн жилд Оюунлаг сургуулийн 1-р ангийн элсэлтийг ярилцлага хэлбэрээр зохион байгуулахаар шийдвэрлэсэн билээ. Гэвч Covid-19 цар тахлын байдлыг харгалзан үзэж тус ярилцлагыг цахим хэлбэрээр зохион байгуулах болсныг мэдэгдье.
Цахим ярилцлага Zoom app-р явагдах ба бүртгүүлсэн сурагчдын захиалсан цагийн дагуу Zoom аппликэйшнээр холбогдох холбоос линк цаг захиалсан имэйл хаягт 2021 оны 03 сарын 25-ны 9:00-11:00 цагт илгээгдэнэ. Та Zoom аппликэйшны линкээр орохдоо “Your Name” хэсэгт сурагчийн регистрийн дугаарыг бичиж нэвтэрнэ./ Хэрэв та Zoom app ѳмнѳ нь ѳѳр нэрээр нэвтэрсэн бол Sign Out хийгээд буцаж хүүхдийн регистрийн дугаарыг Your Name хэсэгт бичиж нэвтэрнэ/
Хэрэв танд имэйл хаягаар Zoom аппликэйшны холбогдох холбоос ирээгүй тохиолдолд 75755050 дугаарт 5-1 , 5-2 дотуур утсаар IT-н албатай холбогдож лавлана уу.
Ярилцлагад эцэг эхийн аль нэг нь хүүхэдтэй хамт оролцоно.
Цахим ярилцлагад нэвтрэх заавар
Оюунлаг сургуулийн захиргаа
2020.3.24

Сэтгэгдэл үлдээх