Scroll Top
%d0%bc%d0%be%d0%bd%d0%b3%d0%be%d0%bb-%d0%b1%d0%b0%d1%85%d0%b0%d1%80%d1%85%d0%bb%d1%8b%d0%bd-%d3%a9%d0%b4%d3%a9%d1%80
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДӨР 

МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДӨР 

Монгол Улсад 2012 оноос бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлж буй баярын өдөр юм. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 01 сарын 09-ий өдрийн 04 тоот зарлигаар эзэн богд Чингис хааны мэндэлсэн огноог холбогдох ажлын хэсгийн дүгнэлт болон ШУА-ны саналд үндэслэн албан ёсны болгож, билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэж тогтоон, уг өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байхаар болсон билээ. 

Монгол хүн бүрийн эрхэмлэж явах үнэт зүйлийг багш, ажиллагсад, сурагчдад таниулж, эх хэл, соёл, түүх, монгол ёс заншлаа эрхэмлэн дээдлэх, эх оронч үзлийг төлөвшүүлэх, үндэс угсаагаараа бахархан омогших сэтгэгдэл төрүүлэх, үндэсний хувцсаараа гоёх зорилго дор нийгмийн ухааны тэнхимийн багш нар санаачлан зохион явууллаа.  

Энэ өдрийг тохиолдуулан түүх, нийгмийн ухааны багш нар маань танин мэдэхүй видео хичээл бэлдэж, ажлын хуудас ажиллуулж, харилцан ярилцаж, эх түүх, соёлоороо бахархан омогшсон сайхан өдөр боллоо. Үндэсний дээл хувцсаараа гоёсон багш, сурагчдаараа бахархаж байна.  

Сайхан арга хэмжээг зохион явуулсан нийгмийн ухааны тэнхимийн багш нартаа ажлын өрнүүн их амжилтыг хүсэн ерөөе.  

“МОНГОЛ БАХАРХАЛ”-ЫН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ! 

Сэтгэгдэл үлдээх

Privacy Preferences
When you visit our website, it may store information through your browser from specific services, usually in form of cookies. Here you can change your privacy preferences. Please note that blocking some types of cookies may impact your experience on our website and the services we offer.