Scroll Top
%d1%81%d1%83%d1%80%d0%b3%d1%83%d1%83%d0%bb%d0%b8%d0%b9%d0%bd-%d0%b0%d0%b6%d0%bb%d1%8b%d0%bd-%d1%82%d0%b0%d0%b9%d0%bb%d0%b0%d0%bd-2011
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

СУРГУУЛИЙН АЖЛЫН ТАЙЛАН-2011

2010-2011 ОН ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН  СУРГАЛТ

ХҮМҮҮЖЛИЙН  АЖЛЫН ТАЙЛАН

Оюунлаг сургууль нь эрдмийн аяны галаа асааснаас хойш 10 дахь хичээлийн жилдээ 36 багш сурган хүмүүжүүлэгч,470 орчим сурагч,үйлчилгээний 9 ажилтантайгаар сургалт хүмүүжлийн ажлаа явуулж байна.
Өнөөдөр манай багш нарын бүрэлдэхүүнд Монгол улсын гавьяат багш-1,БТА-13%НТА Залуу өргөмжлөлт багш-2, мэргэшлийн  зөвлөх багш-5,тэргүүлэх зэргийн багш-8,арга зүйч багш-11 ажиллаж  түмний хүүхдийн оюуны хөрөнгө оруулалтын төлөө бие сэтгэлээ зориулан хөдөлмөрлөж байна.

СУРГУУЛИЙН МЕНЕЖМЕНТИЙН УДИРДЛАГА

а.Төлөвлөлт
Сургуулийн ойрын болон хэтийн стратеги хөгжлийн төлөвлөгөөг боловсруулж, хичээлийн жилийн зорилттой уялдуулан,улирал бүрийн ажлын төлөвлөгөөг гарган хамт олноороо хэлэцүүлэн,тэнхмүүдийг гарсан шийдвэрийн дагуу  сургалт хүмүүжлийн ажлыг нь  төлөвлөн мөрдүүлэн ажиллуулж  ирлээ.
Математик,гадаад хэл,хими,физикийн хичээлүүд,бага ангийн сургалтын үр өгөөж,хүртээмж, чанарыг дээшлүүлэх, чадварлаг боловсон хүчнээр хангах  сургалтын дидактик орчинг сайжруулах асуудлыг чухачилж ирлээ.Энэхүү зарчмыг бид хойшид ч баримтлах болно.
Сургуулийн гадаад явган хүний зорчих хэсэг болон барилгын засвар үйлчилгээ дотоод орчны тохижилт жилдээ 18.6 сая төгрөгийг
Багш сурагчдын цайны газрын тоног төхөөрөмж дотоод засварт 3.4 сая төгрөгийг
Сургалтын тоног төхөөрөмж,дидактик материал техник хэрэгслэлд  10.2 сая төгрөгийг
Багш нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд 7.3 сая төгрөгийг
Шагнал урамшууллын сангийн зарцуулалтанд 24.4 сая төгрөгийг  гэх мэтчилэн төлөвлөгдсөн төсвийнхөө хүрээнд үр ашигтай ,өгөөжтэй байх  зарчмыг баримталж зарцуулалтанд нь хяналт тавьж ирлээ.
Ийнхүү тус байгууллагын  үйл ажиллагааг Боловсролын менежментийн зөвлөлөөс  үнэлж  Монголын ТОП-20 сургуулийн нэгээр  мөн МСХ-ны Хүүхдэд ээлтэй сургууль-2010 өргөмжлөлөө хүртээсэн нь бид бүхэнд цаашид хийж бүтээхийн эрч хүчийг өгч байна.

Б.Дотоод зохион байгуулалт.

Сургалтын чанарын удирдлагын багийг 1-2-р ангийн тэн-хим,3-5-р ангийн тэнхим,Байгалийн ухааны тэнхим ,Гадаад хэлний тэнхим, Нийгмийн ухааны тэнхим гэсэн бүтэцтэйгээр  ажил үүргийн хуваарийг нарийвчлан гаргаж ажиллуулснаар  сургалтын чанар болон  ажлын дотоод хяналт шалгалтанд ахиц  дэвшлүүд гарч  байна. Багш нарын хичээлийн бэлтгэл заалтын чанар ,төлөвлөгөө бичиг баримтын хөтлөлт,сургалтын төвшин тогтоох шалгалт түүний мөрөөр ажиллуулж үр дүнг тооцох,цаг үеийн болон бусад соёл хүмүүжлийн ажлуудын явц зэргийг тогтмол шалгаж зохих заавар зөвөлгөөгөөр тэнхмийн эрхлэгч нар хангаж ирлээ.

в.Сургалтын  төвшин,чанарын ахиц өөрчлөлт

Баянзүрх дүүргийн Боловсролын Хэлтсээс бүх ерөнхий боловсролын дунд сургуулиудыг хамруулан хөндлөнгийн төв-шин тогтоох шалгалтыг явуулахад манай сургуулийн бага анги ,дунд анги,ахлах ангиуд ангилал бүрдээ тэргүүлж Засаг дар-гын Хүндэт өргөмжлөлийг хүртлээ.

Г.Менежментийн ойрын зорилго

Өнгөрсөн хугацаанд олсон амжилтандаа боллоо гэж үзэх бус  цаашид  өөрчлөлт шинэчлэлтийг хийхэд дараах асуудалд анхаарлаа хандуулах болно.Үүнд:  —Өөрийн сургуулийн брэнд сургалтын хөтөлбөрийг дахин шинэчлэн  боловсруулж гаргах.   —Чадварлаг багш нарын бүрэлдэхүүн манай сургалтын гол хөдөлгөгч хүч гэсэн утгаар нь чадварлаг багш нараар хангах.  —Массын сургалтыг голчлон үзэж чанар хүртээмж ийг дээш-лүүлэхэд эн тэргүүнд анхаарах.  —Цахим сургалтын орчинг бүрэн утгаар нь бий болгож сурагчдын мэдлэг чадвар эзэмшилтийн  байнгын туслагч нь байлгахыг эрмэлзэнэ.

2010-2011 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН СУРГУУЛИЙН ТАЙЛАН

1. СУРГАЛТЫН ТЕХНОЛОГИЙН ӨӨРЧЛӨЛТ

Энэ хичээлийн жилд  Математикийн гүнзгийрүүлсэн сургалтыг 2-7-р ангид мэдээлэлзүйн гүнзгийрүүлсэн сургалтыг 5-11-р ангид,гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалтыг 4-11-р ангид,хими,физикийн гүнзгийрүүлсэн сургалтыг 8-11-р ангид ,төгсөгч бүрээ ЭЕШ-д  өндөр онооны эзэд байхаар сургалтаа явуулж байна.  12-р сараас эхлэн туршилтын байдлаар 500 хэрэглэгч бүхий www.oyunlag.edu.mn  вэбийг ажиллуулж сургалтыг цахим орчны нөхцөлд явуулж туршсан нь олон ололт амжилт зарим нэг сөрөг нөхцөлийг дагуулж байв.Цаашид гарсан алдааг залруулах,улам төгөлдөржүүлж цахим сургалтыг бүрэн утгаар нь ирэх хичээлийн жилд явуулах болно.

Бид сургалтынхаа бодлогод масс сургалтыг эрхэмлэн ,аль ч багш  хүүхэд бүрийг мэдүүлж ,сургаж ,дадлагашуулж байж тооцоогоо дуусгадаг эрчимжүүлсэн арга зүйн чиглэлийг бүх шатанд хүчтэй тавьж эхэллээ. Ийм л шаардлага хангасан  багш манайд ажиллах болно.   Хичээл бүрийн үндсэн хөтөлбөрт  дахин өөрчлөлт  хийж сургуулийн үндсэн брэнд киреклюмыг боловсруулан гаргах  ажлын баг 5-р сард ажиллана.   Сургууль төгсөх,анги дэвшин суралцах улсын шалгалтын журам зэрэг  эцэг эхчүүд мэдэж байх ёстой боловсролын талаарх бүх  холбогдох мэдээллийг вэб дээр байршуулж өглөө.

2. СУРГАЛТЫН ОРЧИН, ДИДАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮН

Хичээл сургалтын 21 анги танхим,мэдээлэлзүйн танхим, хөгжмийн өрөө,багш сурагчдын цайны газар,биеийн тамирын заал зэрэг сургалт явуулах орчинд  дотоод засвар үйлчилгээг хичээлийн жилийн эхэнд хийсэн.

А.хичээлийн анги танхим,биеийн тамирын заал

Б.Багш сурагчдын цайны газар

Цайны газарт ахлах тогооч,туслах тогооч,бэлтгэгч,угаагч зэрэг 4 хүн соёлч боловсон үйлчилгээг цэвэр орчинд явуулья уриатайгаар багш сурагчдын хоолыг технологи картын дагуу хийж  үйлчилж байна.Нэмэгдэл агааржуулалтын хоолой,хоол бэлтгэлийн зориулалтын бандан,аяга таваг ариутгагч,дуков,төмс шарагч зэрэг тоног төхөөрөмжийг шинээр суурилуулж өглөө.

3. СУРГАЛТЫН ХЭРЭГЛЭГДЭХҮҮН ДИДАКТИК МАТЕРИАЛ

Хүүхэд хөгжүүлэх ажлын хүрээнд дугуйлангийн сургалтуудыг явуулах хэрэгслэл, тоног төхөөрөмж болон хичээлийн зарим үзүүлэн сургалтын материалуудыг шинээр худалдан авч нийлүүлэв.

4. САЙН САНААНЫ АЯН

Хүнд тусархуу,өр нимгэн,өрөвч сэтгэлтэй байх нь сайны шинж,харин зовсон ядарсан нэгнийхээ төлөө нулмас дуслуулдаггүй юм аа гэхэд тус болж өөд та-тахыг ухаант хүн л хийж чадна.  Жил бүр уламжлал болгон Баянзүрх дүүргийн 14-р хорооны 25 өндөр настандцагаан сарын идээний иж бүрдэл,гурил,будааг гардуулан өглөө.Энэхүү утга агуулгатай “Сайн санааны аян”-ыг зо-хион байгуулахад идэвхи зүтгэл гарган оролцсон нийт багш,сурагчиддаа талархал илэрхийлье.

Сэтгэгдэл үлдээх