Scroll Top
%d0%b1%d0%b0%d0%b3%d1%88-%d1%8d%d1%86%d1%8d%d0%b3-%d1%8d%d1%85%d0%b8%d0%b9%d0%bd-%d1%83%d1%83%d0%bb%d0%b7%d0%b0%d0%bb%d1%82-%d3%a9%d0%b4%d3%a9%d1%80%d0%bb%d3%a9%d0%b3-%d0%b0%d0%bc%d0%b6%d0%b8%d0%bb
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

БАГШ, ЭЦЭГ ЭХИЙН УУЛЗАЛТ ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО.

2022.01.11-2022.01.14-ы өдрүүдэд “Оюунлаг” сургуулийн I-XII ангийн сурагчдын эцэг эх, эмээ өвөө, ах эгч нар анги удирдсан багш болон мэргэжлийн багш нартай уулзаж, хүүхдийнхээ амжилт ололт, зарим нэг сайжруулах саналуудтай танилцаж, үзэл бодлоо нээлттэй солилцлоо.

“Оюунлаг” сургуулийн эрдэмтэн багш нар хүн бүртэй инээмсэглэн мэндчилж, найрсгаар хүүхдийнх нь талаар ярьж, энэ улирлын хичээлийн явцын үнэлгээ, хандлага төлөвшлийн үнэлгээг танилцууллаа. Багш бүр эцэг эхээс “Танд их баярлалаа” гэх урмын үгээр хөглөгдөж, цаашид ажиллах эрч хүчээр сэлбэгдэж байв.

Аливаа зохиож буй бүтээлч ажлууд нь ямагт бидний хүүхдийн төлөө зориулж байдагт талархаж байгаагаа сургуулийн удирдлагуудад уламжиллаа. Өөрийн эрдэм мэдлэгээ цаг ямагт энхрий шавь нартаа түгээн дэлгэрүүлж байдаг ачит багш нартаа болон цаг заваа гарган хүрэлцэн ирсэн та бүхэндээ хамгийн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Эрдэм ухаан дэлгэрэх болтугай.

Сэтгэгдэл үлдээх