Scroll Top
english-song-%d1%81ontest-%d1%88%d0%b8%d0%bb%d0%b4%d1%8d%d0%b3-%d0%b0%d0%bd%d0%b3%d0%b8%d1%83%d0%b4-%d1%82%d0%be%d0%b4%d0%be%d1%80%d0%bb%d0%be%d0%be
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

“ENGLISH SONG СONTEST” ШИЛДЭГ АНГИУД ТОДОРЛОО. 

Англи хэлийг илүү сайн сурах хүсэл сонирхол, идэвхийг дээшлүүлэх, үгсийн санг нэмэгдүүлэх, сурагчдын авьяас чадварыг нээн хөгжүүлэх, анги хамт олноороо нэгдэн нягтрах, хүүхэд бүрийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх зорилго дор зохион явуулсан “ENGLISH SONG CONTEST”-2022 уралдаан маань 5 дахь жилдээ зохион байгуулалт, үр дүн сайтай зохион байгуулагдлаа. Тус уралдаанд I-XII ангийн бүх сурагч оролцож, өөрсдийн авьяас билгээ сорин өрсөлдлөө. Анги бүр сурсан дуунуудаа өөртөө итгэлтэйгээр дуулж, дуу бүрийн айзам хэмнэлд тохируулан бүжиглэж байсан нь бас сайхан байлаа.  Үе тэнгийнхнээ манлайлсан шилдэг ангиудыг танилцуулж байна. 

I ангийн ангилалд: Б.Мөнхцэцэг багштай 1г анги “Тэргүүн байр” 

II ангийн ангилалд: Л.Халиунсүрэн багштай 2а анги “Тэргүүн байр” 

III ангийн ангилалд: С.Ариунтуяа багштай 3в анги “Тэргүүн байр” 

IV ангийн ангилалд: Б.Цэндхүү багштай 4в анги “Тэргүүн байр” 

V ангийн ангилалд: Л.Эрдэнэболор багштай 5г анги “Тэргүүн байр” 

VI ангийн ангилалд: Г.Өлзийтогтох, О.Дашням багштай 6г анги “Тэргүүн байр” 

VII ангийн ангилалд: О.Оюун-Эрдэнэ багштай 7в анги “Тэргүүн байр” 

VIII ангийн ангилалд: Г.Дамбарагчаа, Б.Цолмон багштай 8в анги “Тэргүүн байр” 

IX ангийн ангилалд: Х.Чимэдлхам багштай 9а анги “Тэргүүн байр” 

X ангийн ангилалд:  Г.Пунсалмаа багштай 10в анги: “Тэргүүн байр” 

XIXII ангийн ангилалд:  Б.Уугантуяа багштай 12б анги: “Тэргүүн байр” 

Тэмцээнд амжилттай оролцсон сурагчдадаа болон гадаад хэлний тэнхимийн багш нартаа баяр хүргэж, өрнүүн их амжилт хүсье. 

 

Сэтгэгдэл үлдээх