Scroll Top
%d0%be%d1%8e%d1%83%d0%bd%d0%bb%d0%b0%d0%b3%d0%b8%d0%b9%d0%bd%d1%85%d0%b0%d0%bd-%d0%be%d0%bb%d0%be%d0%bd-%d1%83%d0%bb%d1%81%d1%8b%d0%bd-%d0%bc%d0%b0%d1%82%d0%b5%d0%bc%d0%b0%d1%82%d0%b8%d0%ba%d0%b8-2
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

ОЮУНЛАГИЙНХАН ОЛОН УЛСЫН МАТЕМАТИКИЙН ОЛИМПИАДАД ӨНДӨР АМЖИЛТ ҮЗҮҮЛЛЭЭ

2019 оны 10 сард зохион байгуулагдсан АМО (American Mathematics Olimpiad)-д Сингапур, Малайз, Узбекстан, Монгол, Тайвань, Индонез, Тайланд, Вьетнам, Лоас, Мьянмяр, Камбож, БНХАУ зэрэг 12 улс орны II-IX ангийн математикийг шимтэн сонирхогч хүүхэд багачуудын дунд амжилттай явагдаж өндөрлөлөө.

Дараагийн шатанд энэхүү олимпиадаас медаль хүртсэн сурагчид SIMOS, STEAM, AHEAD (Олон улсын өсвөрийн математикийн олимпиад), IJMO ба SIMOS олимпиадад оролцох эрх нь нээгдэж бусад олон улс орны хүүхэд багачуудтай оюун ухаанаа уралдуулж, ялагчдаа тодруулах болно.

Энэ удаагийн АМО олимпиадад “Оюунлаг” сургуулийн 22 сурагч V-IX ангийн ангилалд англи хэл дээр өгөгдсөн математикийн бодлогуудыг бодож өрсөлдсөнөөс дараах шагналуудыг хүртлээ. Үүнд:

Анги Код Овог Нэр Шагнал Байр
5 9760000412 Ганзориг Наранзун Алт I
5 9760000414 Цогтоо Цэлмүүн Алт I
5 9760000415 Дэгчинлхүндэв Болор-Уянга Мөнгө II
5 9760000413 Батнаран Тэмүүлэн Мөнгө II
5 9760000416 Одонбилэг Мичидмаа Хүрэл III

 

Анги Код Овог Нэр Шагнал Байр
6 9760000454 Сугаррагчаа Хангэрэл Алт I
6 9760000455 Ганзориг Эрхэм Алт I
6 9760000456 Болор-Эрдэнэ Дөлгөөн Алт I
6 9760000457 Булганхүү Амархүү Алт I
6 9760000453 Цогт Мөрбат Батламж

 

Анги Код Овог Нэр Шагнал Байр
7 9760000497 Олонбаяр Ному-Луун Мөнгө II
7 9760000496 Лхагвасүрэн Өлзийбаяр Хурэл III
7 9760000494 Моломжамц Бат-Оргил Батламж
7 9760000495 Нямдаваа Баасанням Батламж

 

Анги Код Овог Нэр Шагнал Байр
8 9760000576 Мөнхбаатар Содбилэг Мөнгө II
8 9760000578 Одгэрэл Есөн-Очир Мөнгө II
8 9760000577 Баянбат Чингүн Батламж

 

Анги Код Овог Нэр Шагнал Байр
9 9760000602 Амгаланбаатар Тэргэл Мөнгө II
9 9760000604 Эрдэнэбат Энх-Очир Мөнгө II
9 9760000603 Насанжаргал Мянганмэдмэд Хүрэл
9 9760000605 Отгонбаатар Сүндэръяа Батламж
9 9760000606 Батнаран Мичидмаа Батламж

 

Олон улсын хэмжээнд явагдаж буй математикийн олимпиадад “Оюунлаг” сургуулийнхан хүүхдүүдээ амжилттай оролцуулах ямар бодлого барьж байгаа талаар сурвалжлагч маань сургуулийн захирал Д.Батсайхан ярилцлага өглөө.

Сургуулийн захирал Д.Батсайхан: Математикийн чиглэлээр гарч буй чухал ойлголт мэдлэгийг судлах, асуудлыг шийдвэрлэх арга зүйн чухал ойлголтуудыг таних, математикийн гоо сайхан, сэтгэл ханамжийг сурагчдадаа бий болгох, математикийн өндөр эрэмбийн бүтээлч чавдаруудыг зөн совинг хүүхдүүддээ эзэмшүүлэхэд анхаарч байгаа учраас боловсрол хөгжсөн улс орнуудтай жишиж, алдаа оноогоо харахын тулд бид оролцуулдаг. Ингэснээр бидний сургалтын бодлого, алсын хараатай зөв чиглэлд явж,  арга зүйд багш нар маань суралцаж, хүүхдүүд минь сэтгэл ханамж авч математикийн амт шимтийг мэдрэх болно хэмээн зөвлөж чиглүүлж байна.

Амжилттай оролцож шагнал хүртсэн сурагчдадаа болон шавь нараа амжилттай бэлтгэсэн багш нартаа баяр хүргэе.

Сэтгэгдэл үлдээх