“Оюунлаг- Яруу найргийн наадам” 05 сарын 17-23-ны ѳдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. “Оюунлаг” сургуулийн найрагч сурагчид үгийн ур, ухааны цэцээ уралдуулан, найргийн хураар нэгэн өдрийг цэнгүүлж чадлаа. Яруу найргийн наадам гурван шаттай явагдсан бөгөөд нэгийн даваанд III-XII ангийн бүх сурагчид шүлэг бичиж, ангиасаа шалгарсан сурагчид хоёрын даваанд оролцлоо.
Хоёрын даваа II – V ангийн 27 найрагч
VI – VIII ангийн найрагч 38
IX- XII ангийн 26 найрагч, нийт 91 найрагч оролцож, “Оюунлаг найраг” –ийн тайзнаа зохиосон шүлгүүдээ уншиж, үзэгч, сонсогчдын сонорыг мялаалаа.
Гурвын даваанд хоёрын даваанаас шалгарсан дунд ангийн 9 сурагчид “Намар”, ахлах ангийн 8 найрагч сурагч “Ухаарал” сэдвээр 5 хормын шүлэг зохион, шилдгүүдээ тодрууллаа.
Үүнд:
- Бага ангийн ангилалд:
Шилдгийн шилдэг “Оюунлаг найраг” Болор цомын эзэн – 5а ангийн сурагч О.Ному-Луун
Дэд байр – 5а ангийн сурагч А.Амирлан
Гутгаар байр – 4б ангийн сурагч Т.Эгшиглэн
“Ирээдүйтэй найрагч” тусгай байр – 4б ангийн сурагч Ц.Мѳрбат нар тус тус шалгарав.
- Дунд ангийн ангилалд:
Тэргүүн байр – 8а ангийн сурагч Б.Хашбилэг
Дэд байр – 8б ангийн сурагч Б.Одонгоо
Гутгаар байр- 6б ангийн сурагч Д.Номингэрэл
“Ирээдүйтэй найрагч” тусгай байр- 6а ангийн сурагч Э.Анурмѳрѳн нар тус тус шалгарав.
- Ахлах ангийн ангилалд:
Дунд, ахлах ангийн шилдгийн шилдэг найрагч “Оюунлаг найраг” Болор цомын эзэн- 11а ангийн сурагч Х.Маргад-Эрдэнэ
Дэд байр – 11а ангийн сурагч Амгаланбаяр
Гутгаар байр – 9б ангийн сурагч Б.Баттогтох
“Ирээдүйтэй найрагч” тусгай байр – 9в ангийн сурагч М.Ивээл нар тус тус шалгарлаа.
Сурагчид маань өөрсдийн сэтгэлийн дотоод ертөнц, гоо сайхны мэдрэмжээ үгээр хөглөн, шүлэг урлаж, үе тэнгийнхнийхээ сонорыг мялаалаа.