МАНАЙ СУРГУУЛИЙН БАХАРХАЛТ СУРАГЧ
Эрдэнэт үйлдвэрийн нэрэмжит XXIII дахь удаагийн усан сэлэлтийн өсвөр үе, идэрчүүдийн Улсын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн 2014.03,28-30 -ний хооронд зохион байгуулагдаж өнгөрлөө. Энэхүү тэмцээнд нийт 11 клубын 200 гаруй тамирчин өрсөлдсөнөөс манай сургуулийн 11б ангийн сурагч Баасандорж овогтой Амарболд нь 15-17 насны ангиллаас нийт 10 медаль хүртсэнээс АЛТАН медөль – 6, МӨНГӨН медаль – 4 хүртсэн өндөр амжилт үзүүллээ. Мөн 2014-09 сард болох Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авсан.
Б.Амарболд нь 2009 онд “Star sword fish” клубд элсэн усан спортоор хичээллэж эхэлсэн бөгөөд энэхүү хугацаанд гаргасан амжилтуудаас нь:
- 2009 онд Захирлын нэрэмжит тэмцээнээс- АЛТАН медаль
- 2010 онд: УАШТэмцээнээс – МӨНГӨН медаль
- 2010 онд Буриад Монголын хамтарсан нөхөрсөг тэмцээнээс – ХҮРЭЛ медаль
- 2011 онд Буриад Монголын хамтарсан нөхөрсөг тэмцээнээс – МӨНГӨН медаль
- 2011 ОНД Захирлын нэрэмжит тэмцээнээс- ХҮРЭЛ медаль – 2, МӨНГӨН медаль – 2
- 2011 онд “Энгүй тал ” анхдугаар цомын төлөөх тэмцээнээс – ХҮРЭЛ медаль
- 2012 онд “Усчин залуус” нэрэмжит идэрчүүдийн аварга шалгаруулах тэмцээнээс – АЛТАН медаль
- 2012 онд “Энгүй тал – II ” цомын төлөөх тэмцээнээс – ХҮРЭЛ медаль – 2
- 2013 онд идэрчүүдийн УАШТэмцээнээс – ХҮРЭЛ медаль – 2
- 2013 онд МУССХ нэрэмжит усан сэлэлтийн тэмцээнээс – МӨНГӨН медаль -1, ХҮРЭЛ медаль
- 2013 онд Зүүн Азийн 6-р их наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцож ирсэн.