公告蒙古语
2016-2017 оны хичээлийн жилийн Намрын Спартакиадын удирдамж
本文以蒙古语发布。

2016-2017 оны хичээлийн жилийн Намрын Спартакиадын удирдамж
Нэг : Нийтлэг үндэслэл
Оюунлаг сургуулийн сурагчдынхаа чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдрыг өв тэгш хөгжүүлэх, спортоор хичээллэх хүсэл эрмэлзэлтэй болгох үүднээс “Намрын спартакиад” спортын олон төрөлт тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Хоёр : Зорилго: Оюунлаг сургуулийн сурагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, спортын хөгжлийг дэмжих, спортын төрөл бүрээр нас насны ангиллын аваргаа шалгаруулахад энэ тэмцээний эрхэм зорилго оршино.
Гурав : Хамрах хүрээ: Оюунлаг сургуулийн 1-12 ангийн сурагчид анги нийтээрээ оролцоно.
Дөрөв : Хугацаа
2016 оны 9-р сарын 09ны өдөр 10 цагт болно.Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хөл бөмбөгийн ногоон талбайд : Байршил: Зүүн хойд хэсэгт
Тав : Тавигдах шаардлага
1. Баг бүр нэр, энгэрийн тэмдэг, хувцсаар жигдэрсэн байна.
2. Анги удирдсан багш нар хүүхдүүдийг зохион байгуулж, эмх цэгц, дэг журамтай оролцуулна .
3. Багш сурагчид цаг баримтлах.
Тэмцээн явагдах төрөл IX-XI анги
I. Бүх сурагчид кросс гүйлт, эхний гурван байранд орсон ангид өргөмжлөл нэгдүгээр байр шилжин явах цом
II. 100м зайд Анги бүрээс эрэгтэй, эмэгтэй нэг нэг сурагч шалгарч алт, мөнгө, хүрэл медалийн төлөө өрсөлдөнө.
III. Байрнаас уртад харайлт Анги бүрээс эрэгтэй, эмэгтэй нэг нэг сурагч шалгарч алт, мөнгө, хүрэл медалийн төлөө өрсөлдөнө.
IV. Олс таталт Эхний гурван байранд орсон ангид өргөмжлөл
V. 4х100м буухиа холимог гүйлт Ангиас дөрвөн эрэгтэй, дөрвөн эмэгтэй сурагч оролцоно. Алт, мөнгө, хүрэл, медальтай.