活动蒙古语
2019-2020 оны хичээлийн жилийн 3-р улиралд УОК-ын шийдвэрээр сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосны дагуу “Оюун…
本文以蒙古语发布。

2019-2020 оны хичээлийн жилийн 3-р улиралд УОК-ын шийдвэрээр сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосны дагуу “Оюунлаг” сургуулийн мэргэжлийн багш нар I-XI ангийн сурагчдадаа зориулан 2-р сарын 7-оос 3-р сарын 30-ны хугацаанд хөтөлбөр төлөвлөгөө, хуваарь гарган 1270 теле хичээл, холбогдох даалгаврын хамт долоон 7 хоногийн туршид хүргэж байгаа билээ. Нийт багш, эцэг эх, сурагчдын сургалтын явц дахь цахим орчныг сайжруулах зорилгоор сургуулийн үндсэн программыг дахин шинэчилж хөгжүүлэн ажиллаж байна. Мѳн 4-р сарын 1-ээс эхлэн бага ангид даралтат хѳгжим, дүрслэх урлаг, дунд ангид хятад хэлний хичээлүүдийг нэмж байна.
3-р улиралд сурагч бүр тогтмол цахимаар хичээлээ үзэж, даалгавраа илгээн, мэргэжлийн багш нартай цахимаар холбогдож зөвлөгөө мэдээлэл авах хэлбэрээр явагдлаа. Тус улиралд цахимаар үзэж судалсан нийт теле хичээлүүдийн агуулгын хүрээнд 4-р сарын 2-5-ны ѳдрүүдэд дараах хуваарийн дагуу онлайн шалгалтыг I-XI ангийн сурагчид цахимаар ѳгнѳ.
Жич: Бага ангийн сурагчдад цахимаар шалгалт өгөхөд эцэг эхийн дэмжлэг хэрэгтэй тул хуваарийг амралтын өдрүүдэд тавьж өгсөн байгаа. Шалгалтын ѳмнѳх ѳдрүүдэд мэргэжлийн багш нар цахимаар сурагчдад давтлага хичээлүүдийг орно. 4-р сарын 1-ээс 4-р сарын 5-ны ѳдрүүдэд зѳвхѳн даралтат хѳгжим, дүрслэх урлаг, хятад хэлний теле хичээлүүд холбогдох даалгаврууд тавигдана. Бусад хичээлийн теле хичээлүүд болон даалгаврууд 4-р сарын 6-ны ѳдрѳѳс эхлэн сургуулийн цахим хуудсанд тавигдана.
СУРАГЧДЫН АНХААРАЛД: ШАЛГАЛТЫГ НЭГ Л УДАА ӨГѲХ ТУЛ ШАЛГАЛТ ӨГӨХ ТУХАЙН ЦАГ ҮЕД ИНТЕРНЭТ ХОЛБОЛТОНДОО АНХААРНА УУ!