公告蒙古语
2019-2020 оны хичээлийн жилийн анги дэвших болон төгсөх ангийн онлайн шалгалт 5 сарын 26-28-ны өдрүүдэд зохион байгуула…
本文以蒙古语发布。

2019-2020 оны хичээлийн жилийн анги дэвших болон төгсөх ангийн онлайн шалгалт 5 сарын 26-28-ны өдрүүдэд зохион байгуулагдана.
Шалгалт өгөхөд анхаарах зүйл:
- Шалгалт өгөх хуваарьт цагаас 10 минутын өмнө сургуулийн систем дээрх ангийн группт Google Meet-д холбогдох холбоос тавигдана.
- Шалгалт эхлэх хугацаа болоход шалгалт өгөх холбоос линкийг Google Meet-ийн чатад байршуулах болно.
- Сурагчид заавал өөрсдийгөө харуулсан камертай байх ба шалгалт эхлэх хугацаа хүртэл хянагч багшаас асууж тодруулах зүйл байвал асууна. Камер байхгүй бол шалгалт өгөх боломжгүй болохыг анхаарна уу.
- Шалгалтын үеэр микрофоноо хаалттай байлгана. Хэрэв асуух зүйл гарвал гараа өргөж хянагч багш зөвшөөрсөн тохиолдолд микрофоныг нээж асууна.
Нийт сурагчдадаа амжилт хүсье