活动蒙古语
2025 оны 9-р сарын 18-ны өдөр Оюунлаг сургуулийн Карьер хөгжлийн төвийн мэргэжилтнүүд БНСУ-ын COREM Education байгуулла…
本文以蒙古语发布。

2025 оны 9-р сарын 18-ны өдөр Оюунлаг сургуулийн Карьер хөгжлийн төвийн мэргэжилтнүүд БНСУ-ын COREM Education байгууллагын захирал Жон Анна болон Ёнжин Их Сургуулийн Гадаад солилцооны албаны Профессор Б.Баясгалан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр дараах боломжуудыг хэлэлцлээ:
• Сурагчид болон багш нарыг БНСУ-д богино хугацааны сургалтад хамруулах
• Тэтгэлэгт хөтөлбөрт сурагчдыг хамруулах
• Албан ёсны хамтын ажиллагааг эхлүүлэх, цаашид өргөжүүлэх чиглэлүүдийг тодорхойлох
Энэхүү уулзалт нь Оюунлаг сургуулийн олон улсын харилцааг өргөжүүлж, сурагчдад гадаадад суралцах шинэ боломжуудыг нээх чухал алхам боллоо.
#ОюунлагСургууль #YonjinUniversity #COREMEducation #КарьерХөгжил #ОлонУлсынХамтынАжиллагаа #ТэтгэлэгтХөтөлбөр #СурагчийнИрээдүй
