活动蒙古语
6-10-р ангийн нээлттэй өдөрлөг III/10-17-ны өдрүүдэд амжилттай явагдаж өнгөрлөө
本文以蒙古语发布。

6-10-р ангийн нээлттэй өдөрлөг III/10-17-ны өдрүүдэд амжилттай явагдаж өнгөрлөө
Тус өдөрлөгт нийт эцэг эхээс 58% нь нэг өдрийнхөө ар гэр ажил төрлөө зохицуулан идэвхитэй оролцож , хүүхдийнхээ нэг өдрийн хичээлд нь сууж , хичээл сургалтын үйл ажиллагаатай дэлгэрэнгүй танилцлаа.
Миний хүү, охин сургууль дээрээ өдрийг яаж өнгөрөөдөг, хичээл сурлагандаа яаж оролцдог бол, өөрийнх нь идэвхи юмыг сурах арга хандлагын хувьд бусад нөхөдтэй нь харьцуулахад аль төвшинд байдаг бол, хамт олныхоо дунд биеэ хэрхэн авч явдаг, бусадтай харьцахдаа өөрийгөө илэрхийлэх чадвар нь хэр хөгжсөн юм бол, багшийнхаа заасан хичээлийг ойлгодог болов уу гэх зэргээр эцэг эх бидний нарийн мэдэхгүй хүүхэдтэй холбоотой олон асуудал байдаг шүү дээ. Энэ талаар эцэг эхчүүд тун бага анхаарч хүүхэдтэйгээ хичээлдээ явсан уу, хичээлээ ойлгосон уу гэж ерөнхий зүйл л асуухаас хэтрэхгүй. Сайндаа л сардаа нэг удаа багштай нь хальт уулзсанаа хүүхдийнхээ асуудлыг шийдчихлээ гэж бид өөрсдийгөө хуурсаар ирсэн нь нууц биш ээ.
Иймээс сургуулийн орчин дахь нэгэн өдрийн үйл ажиллагааг эцэг эхчүүдэд танин мэдүүлэх, таны хүү охин хичээл сургалтанд хэрхэн яаж оролцдог, ямар хэмжээний ачааллыг авдаг, хамт олныхоо дунд биеэ хэрхэн авч явдаг гэх мэтчилэнгийн олон асуудлыг бага ч болов танин мэдэх бололцоог эцэг эхчүүд та бүхэнд олгох үүднээс “Нээлттэй өдөрлөг” арга хэмжээг 6-10-р ангийн сурагчдын хэмжээнд зохион байгуулж явууллаа.
Энэхүү өдөрлөгийн үеэр эцэг эхчүүдийн санал хүсэлт, хамтран ажиллах чиглэлээр гарсан бүхий зүйлийг судлан үзэж сургалт хүмүүжлийнхээ ажилд тусган хэрэгжүүлэх болно.










