活动蒙古语
ААВ ЭЭЖ-АМЬДРАЛЫН БАГШ ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
本文以蒙古语发布。

ААВ ЭЭЖ-АМЬДРАЛЫН БАГШ ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Хүүхдээ мэдлэг боловсролтой, амжилттай хүн болгож хүмүүжүүлэхийн тулд аав ээжүүд маань багш нартайгаа харилцаж хамтран ажиллах нь юу юунаас илүү чухал зүйл билээ.
Түмний хүүхдийн төлөө хоёргүй сэтгэлээр эзэмшсэн мэргэжлийнхээ ур чадварыг зориулан зүтгэж яваа “БАГШ” хэмээх эрхэм хүний нэг өдрийн ажлынх нь жаргал зовлон, хүнд хүчир хөдөлмөрийг нь бага ч болов аав ээжүүдэд танин мэдүүлэх, улмаар хүүхдийнхээ төлөө өөрсдөө хичээл бэлдэн зааж, сургах үйлсэд дэмжлэг үзүүлэх, багштайгаа ойлголцож, ажил үйлсэд нь дэм болох, нэгэн зорилгын төлөө сэтгэл нийлэн хамтран ажиллахад түлхэц болох “Аав ээж-Амьдралын багш” өдөрлөгийг маш амжилттай зохион байгууллаа.
Энэхүү өдөрлөгөөр аав ээжүүд маань сургууль боловсролын хөтөлбөрт багахан тусгагдсан зарим нэгэн шинэлэг санаанууд, өөрийн эзэмшсэн ур чадвараа хүүхдүүдэд сургаж танин мэдүүлье гэсэн хүслээр I-XII ангийн бүх бүлэгт 90 гаруй цагийн хичээл сургалтыг хөтлөн явууллаа. Хичээлүүдийг дурдвал:
Эм бол хоол биш, эмчийн заавраар эмийг хэрэглэе.
Хүүхдэд учирч болзошгүй аюул ослоос өөрийгөө хамгаалах /цахим орчин/
Миний мэргэжил нисгэгч
Оюун ухааны хөгжил
Шүд эрүүл бол бие эрүүл
Дуулангаа тоглоё
Харшил
Ашигт малтмал бидний амьдралд ямар хэрэгтэй вэ?
Би барилгын инженер
Харилцааны ур чадвар
Би гаалийн ажилтан
Цэвэр усны ундарга, түүний зөв зохистой хэрэглээ
Хүүхдийн хараа муудах шалтгаан
Олон улсын тээвэр онлайн худалдаа
Цахим орчин дах мэдээллийн аюулгүй байдал
Бялуу хийх анхан шатны мэдлэг, туршилт
Мэргэжил сонголт- сул ба давуу тал
Менежерийн эрх үүрэг хариуцлага, менежер хүн юу хийдэг вэ?
IELTS хэрхэн бэлдэх тухайд
Яаралтай түргэн тусламж
Шог зургийн урлаг
Амны хөндийн эрүүл мэнд
ШУТИС-д ямар мэргэжлээр сурч болох вэ?
Цэргийн инженерчлэл
Өсвөр үеийхний нөхөн үржихүйн боловсрол
Technology and big data
"Би-Бид" багаар ажиллах чадвар
Өнөөдрийн өдөрлөгт цаг зав гарган хүрэлцэн ирсэн та бүхэндээ баярласан талархсанаа илэрхийлье.










