活动蒙古语
"ААВ ЭЭЖ БИ" хөгжөөнт буухиа тэмцээн Анги хамт олны эв нэгдэл, эцэг эх багш сурагчдын хамтын ажиллагааг дэмжих зорилгоо…
本文以蒙古语发布。

"ААВ ЭЭЖ БИ" хөгжөөнт буухиа тэмцээн Анги хамт олны эв нэгдэл, эцэг эх багш сурагчдын хамтын ажиллагааг дэмжих зорилгоор “ААВ ЭЭЖ БИ” хөгжөөнт буухиа тэмцээн 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө. Уг тэмцээнд 4-5 дугаар ангийн нийт 6 бүлгийн 180 орчим сурагч тэдний аав, ээж болон хөгжөөн дэмжигчид оролцжээ. Хөгжөөн дэмжигчид багаа уриалсан уриа лоозон, өнгө өнгийн шаар зэргийг тэмцээнд зориулан авчирч баг тус бүрийгээ дэмжиж байлаа. Ангиуд нийт 5 төрлийн тэмцээнд хурд хүч авхаалж самбаагаа сорин уралдаж 4 дүгээр ангийн бүлгээс Бямбаа багштай 4а анги 40 оноогоор тэргүүн байр эзэлж, дэд байранд 26 оноогоор Отгонжаргал багштай 4б анги, гутгаар байранд 24 оноогоор Эрдэнэсолонго багштай 4в ангиуд тус тус амжилттай оролцсон. 5 дугаар ангиудын тэмцээн өрсөлдөөн ихтэй болж нийлбэр оноогоор 5а 5б ангиуд тэнцэж нэмэлт тэмцээн явуулснаар ялагчийг тодруулсан юм. Мөнх-Эрдэнэ багштай 5б анги 36 оноогоор тэргүүн байр эзэлж, дэд байранд Болормаа багштай 5а анги 34 оноогоор, Осоржамаа багштай 5в анги 24 оноо авч тус тус “аав ээж би” хөгжөөнт буухиа тэмцээндээ амжилт үзүүллээ. Амралтын өдөр цаг зав гарган байж бидний үйл ажиллагааг дэмжин хүрэлцэн ирж оролцсон нийт эцэг эх, хөгжөөн дэмжигч нартаа сурагчиддаа баярласан талархсанаа илэрхийлж та бүхэнд спортын өндөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.