成就蒙古语
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР…
本文以蒙古语发布。

АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР…
“MNUE OPEN” аэробик гимнастикийн тэмцээн
2026 оны 04-р сарын 25–26-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж,
Оюунлаг сургуулийн бяцхан тамирчид ур чадвар, уян хатан байдал, тэсвэр хатуужлаа сорин оролцлоо.
Манай сургуулийг төлөөлөн оролцсон 3 тамирчин дараах амжилтыг гаргалаа:
Цэцэнгоо (4г анги) – Алтан медаль
Тэргэл (4в анги) – Алтан медаль
Анирлан (4а анги) – Хүрэл медаль
Ийнхүү тэд маань тэмцээнд амжилт дүүрэн оролцож, сургуулийнхаа нэр хүндийг өндөрт өргөлөө.
“Эв нэгдэл 2026” таеквондогийн тулааны тэмцээн
2026 оны 04-р сарын 24–26-ны өдрүүдэд Төв аймгийн Зуунмод суманд амжилттай зохион байгуулагдлаа.
Манай сургуулийн сурагчид энэхүү тэмцээнд хүч чадал, тэсвэр хатуужил, ур чадвараа дайчлан амжилттай оролцож дараах амжилтыг үзүүллээ.
М.Хувьтөгөлдөр (1в анги) – Алтан медаль
Т.Номгүн (1в анги) – 2-р байр, Мөнгөн медаль
Б.Түшиг (2в анги) – Хүрэл медаль
С.Бат-Эрдэм (3а анги) – Бага насны +30кг жинд Хүрэл медаль
Амжилт гаргасан нийт сурагчдадаа халуун баяр хүргэж,
тэднийг бэлтгэсэн багш нар болон эцэг эхчүүдэд талархал илэрхийлье.
Цаашдын бэлтгэл сургуулилт, тэмцээн уралдаанд нь илүү их амжилт, ялалт хүсье!







