全部新闻






成就蒙古语
Амжилтын буухиа үргэлжилсээр...
本文以蒙古语发布。

Амжилтын буухиа үргэлжилсээр...
Таеквондогийн “Ulaanbaatar Open-2025” нээлттэй тэмцээний эхний өдөр “Оюунлаг” сургуулиа төлөөлөн хүч, ур чадвараа сорьсон бяцхан тамирчид маань дараах амжилтуудыг үзүүллээ:
М.Энхиймаа — 5г анги, +37 кг жинд Алтан медаль
Г.Мишээл — 5г анги, -37 кг жинд Мөнгөн медаль
М.Хангай — 5б анги, -38 кг жинд Хүрэл медаль
Ч.Чингүүн — 5б анги, +38 кг жинд Хүрэл медаль тус тус хүртлээ.
Эдгээр бахархам амжилтууд нь зөвхөн тамирчдын уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэлээр зогсохгүй, тэдний ард тууштай дэмжин зогсдог багш, дасгалжуулагчид, халамжит эцэг эхчүүдийн нөр их хөдөлмөрийн үр дүн билээ.
Бяцхан тамирчдадаа цаашдын тэмцээн уралдаанд нь өндөр амжилт хүсье!





